“Цэнхэр үст” Цэрэн бусдыг гүтгэсэн хэргээр цагдаад шалгагдаж байна
2016/04/04
Твиттер, фэйсбүүкчдийн хүрээнд “Цэнхэр үст” хэмээн нэрлэгддэг Э.Цэрэндолгор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст бусдыг гүтгэсэн хэргээр эрүү үүсгэн шалгагдаж байгаа аж.
Сүүлийн үед харийн шашны эсрэг тэмцэж эх оронч иргэний дүрд хувирсан тэрбээр иргэнийхээ үүргийг ухамсарлаж, хянаж шалгах ёстой эрх мэдэлтнүүдэд хандан "шүгэл үлээсэн" гэж өөрийгөө өмгөөлж буй. Ингэхдээ гадаад дотоодоор явж, галуу шувууны мах идсэн Цэрэн бүсгүй таны эрх чөлөө бусын эрхээр хязгаарлагдана гэх товч бөгөөд тодорхой үгийг санасангүй бололтой.
Монголын аль л өнгөтэй, өөдтэй эрхэмүүд Цэрэнгийн шалбаагт хутгалдаж, мүүний салхинд эгээтэй л улс орноороо хийсчихсэнгүй. Ямартай ч хуультай, төртэй тусгаар тогтносон Улс болохоор тархи угаагчдыг эхнээс нь шалгаж эхэллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ер нь фэйсбүүк, твиттер гэгч нийтийн сүлжээ гарч ирснээр олонхийн толгойг угаах гэсэн атгаг санаатнуудад таатай боломжийг бүрдүүлж өгөөд байна. Хэн дуртай нь олны төлөө гэсэн сайхан үгээр халхалж өөрийн гүйцэлдүүлэх гэсэн санаагаа нийтэд цацаж, гэмгүй нэгэн баатрын дүрд тоглох болж. Гэвч олон нийт тэнэг биш учраас дүр эсгэгчдийг таних чадвартай байгаа нь ололт юм.
С.Тамир
PHOTONEWS.MN
зочин · 2016/04/05
Бузар булайг илчилсний нь шалгадаг гэнэ ээ.Энэ харалган төрийг яалтай билээ.
GANAA · 2016/04/05
Мүүний шашний сэтгүүлч бичсэн байнах гэж бодож байна шалгаад юу гэх нь сонин байна.
Зочин · 2016/04/05
Элбэгдорж Мүүн өвгөнд хацраа илүүлж байснаа их л халуунаар дурссан байсан. Учиртай байсан биз.
Зочин · 2016/04/04
ene odoo muunii hul gar bn
Зочин · 2016/04/04
Харийн шашин бол харийн шашин.
Зочин · 2016/04/04
Зочин · 2016/04/04
Elbegdorj aisandaa Tsereng hvcheer shalguulj yamar neg heregt holbogduulah gj bgaa biz ugaasaa zewvvn tsarailchaad zamdaa hondolzson hvmvvsiig hvcheer iim baisald oruuldagshd neg l ih saihan yum yarisan hvn vnen heregtee hamgin hvn chanargvi gedgig bvgdere meddeg bollo doo
Зочин · 2016/04/04
Олон хүн хэлмэгдүүлэлтээс айдаг, зарим нь алуулдаг, болсоныг ард түмэн хараад мэдрээд л ирсэн шүү дээ
Зочин · 2016/04/04
Эрлэгдорж миний тухай ярихаас айх хэрэггүй гэж хэлэх хүртлээ , айдас төрүүлсэн аймшигт мангас чөтгөр
Зочин · 2016/04/04
Улс орныг минь цөөхөн хэдэн худалч , хулгайч, шуналын туламнууд, ичих булчирхайгү эрэмдэг луйварчид баллаж байна даа
Зочин · 2016/04/04
Цэрэн энэ асуудлыг миний мэдэхийн 3,4 жилийн өмнөөс одоогийн манай монголын 1- р худалчтай холбогдуулаад яриад, бичээд л байдаг байсан. Одоо энэ нь бас л тэр үл бүтэх худалч нөхөр Цэрэнг хэлмэгдүүлэх зорилготой шалгаж байгаа байх л даа... Энэ чинь ямар нийгэм болчихвоо
зочин · 2016/04/04
Цэрэнг шалга аа шалга буруу зүйл яриагүй нь үнэн биз дээ амьдаар нь шороонд булуулна гэж юу гэсэн үг вэ Цэрэнгийн өгсөн ярилцлагыг л харж тэр Мүүний талаар ойлголттой боллоо бидэнд мэдээлэл өгсөн Цэрэнгийн буруу болж байна уу.
Зочин · 2016/04/04
Цагдаагийн байгууллага аливаа мэдээллийг шалгахдаа яллах цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтооход чигэлсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдэг хуультай. Иймээс Цэрэн авхайн хэлж ярьж байсан нь үнэн худал эсэх нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ер нь тэгээд түмэн олон минь аливаад наанатай цаанатай хандах учиртай. Цэрэн бүсгүйн ярьдаг шиг хүнийг амьдаар нь оршуулдаг асуудал байдаг бол энэ шашин Монголд байж хэрхэвч болохгүйн дээр яг хэзээ энэ урсгал анх орж ирсэн тэр үед Тагнуул болон Цагдаагийн байгууллага нь яагаад зохих ёсны хяналт тавьж байгаагүйг мөн л сайтар нягталж шаогах учиртай гэдгийг хэлмээр байна. Монгол төрийн мэлмий нь хурц сонор нь соргог байг.
zochin · 2016/04/04
deerees shidsen chuluu bna daa
Зочин · 2016/04/04
Монгол Улсын иргэнд халдашгүй нэр төр, орон зай эрх чөлөө гэж буй. Тэрхүү эрхийг нь хэн нэгэн ямар нэгэн байдлаар зөрчиж, олон нийтийн өмнө гүтгэх, гутаан доромжлох аваас зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үүргийг төр хүлээдэг. Тэр л зарчмаар хэрэг өрнөж байна. Төр мүүнчин байна уу, христчин байна уу хамаагүй. иргэнийхээ зөрчигдсөн эрхийг л юун түрүүнд хамгаалах үүргээ ухамсарлаж бусдын эрхэнд эрээ цээргүй халдаж буй цэнхэр үст, хар үст бужгар үст, шар үст ер нь ямар ч үстэй, бас үсгүй хүмүүсийг төрийн хууль цаазаар цээрлүүлэх ёстой юм.
Зочин · 2016/04/04
Ene setguulch chini harin uls ornoo boddoggui teneguu heden har togrogond huurtchihsan ooriin gesen tolgoigui gar bn daa bugdiig ilchleed barimtjuulaad Il tod bolgood bhad mangartaad joj Tseren egch bol ard tumnee eh ornoo gesen jinhene zorigtoi shudraga emegtei bn lee
зочин · 2016/04/04
Цэрэнг шалгаад яах юм бэ,үнэнийг хэлсэн болохоор айж байгаа юмуу,бүх юм баримт нотолгоо байхад тэр мүүний хөл гар бологсдыг л шалгааач ээ, Цэрэндолгороо чи бууж өгч болохгүй өнөөдөр ард түмэн чиний талд, Монгол орноо худалдаж байгаа муусайн юмнуудыг илчлэх хэрэгтэй
alta · 2016/04/04
Цэрэнг шалгаж байгаа нь буруу гэж бодож байна, Харин маш их үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, улсад татвар төлдөггүй төрийн бус байгууллага, сангуудыг нь татвар шалгах хэрэгтэй, Үнэдэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна шүү дээ
Zochin · 2016/04/04
S.Tamir ta muunchuudiin 1 ni yumaa daa
Жирийн иргэн · 2016/04/04
Угаасаа л тухай тухайн үед төрд ажиллаж байсан одоо ч ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудын улс орноо ямар зарчмаар оновчтой хөгжүүлэх эдийн засгийн ухаан, нийгмийн өргөн цар хүрээтэй мэдлэг боловсрол, бие даасан шийдвэр гаргах чадвар дутуу гадны нөлөөнд амархан автдаг гуйвамтгай зэрэг арчаагүй үйлдлээс жирийн ард иргэд үр хүүхдүүд минь хойч ирээдүй маань маш бүрхэг болох нь ээ?!!!!!
Shudarga baitsgaaya · 2016/04/04
Ard irgedee bodson tur gej baidag bol Terendolgorin hnah yostoi zuiliig hiih baisan. Tur ni uurgee guitsetgej chadahgui uchraas l Tenkher ust shugel uleesen shuu dee. Hariin shashin ter dundaa hargis ursgaluudad turiin zugees zohitsuulalt hiihgui bol bolohgui baihaa
Зочин · 2016/04/04
Ene uls chin huuli duremtei. Tseren arai l durdee itgeed durtai hunee muun gj chichleed bsn. Shalgah ni zovoo zov.
Ирээдүй · 2016/04/04
Цэрэнгийн буруу гэж юу байдаг юм.Сэгүүлчийн хэлдэг яг зөв. Үнэн юм үнэнээрээ. Муусайн мүүнчүүд эх орноос минь эртхэн зайлаарай
Сэтгүүлч · 2016/04/04
Энэ одоо хэн гэдэг сэтгүүлч хэний захиалгаар нэг талыг барисан шууд дайрсан юм бичээд гараад ирэв. Таныг хэн захиалав. Бид сэжиглэх эрхтэй, гэрчтэй зүйл ярьсаныг нь ард түмэн мэднэ, ганц Цэрэн ярьсан юм ч биш, сэтгүүлч нар нэг талыг барьж болдоггүй дүрэмтэйг чи мэдэхүү, хар мүүний гар хөл минь, чи арай шороонд булуулаад өөр хүн болчихоод гараад ирсэн юм биш биздээ. Өөрийнх нь зөв байсан юм бол танай тэр Насанбаяр чинь яах гэж ажлаа өгсөн юм бэ, Насанбаярыг хүн бүр мүүнтэй хамтарч ажилладгийг аль эрт мэддэг бас харсан шүү дээ, үгээ олж бичиж бай, үнэн тодроно, өчнөөн баримт сурвалжлага байна, мүүнүүд хүртэл өөрсдөө Насанбаяраас хөрөнгөө авна гэж нэхсэн баримт ном нь байна.
Өвгөн Дамба · 2016/04/04
Цэрэнг биш харин залуусын толгой эргүүлж амьдаар нь оршуулдаг МҮҮНчүүд, гаж гэрлүүлэлт, хүний наймаа зэрэг зүй бус явдлыг шалгах ёстой бусуу. МҮҮНий өндөр шагнал авч улс орон, газар нутгаа бэлэглэдэг нөхдийг шалгах нь шударга ёсонд, монголчуудбн эрх ашигт нийцэх бус уу