АИ92-ын үнэ 1500 төгрөг болж буурчээ
2016/04/13
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Олон улсын хэмжээнд газрын тосны үнэ буурч байгаатай уялдан импортлогдсон шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан.
Тэгвэл иргэдийн хүлээлт биелэлээ олж, “Мон Суль”, “Петрожамп”, “ТЭс петролиум” компаниуд нефть бүтээгдэхүүний үнээ 80-100 төгрөгөөр бууруулжээ. Тухайлбал, АИ92 шатахууны үнэ 1500 төгрөг, дизель түлш..болсон байна. Иймд бусад “Сод Монгол”, “Шунхлай” зэрэг бусад томоохон шатахуун түгээх газруурд үнээ буулгах бүрэн боломжтой гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлсэн юм.
Мөн тэрбээр DDISH, Skymedia, Univision зэрэг компаниуд шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, хэрэглэгчдийн эрх ашгийг боогдуулж байгаа талаар мэдээллээ. Нийслэл хот болон хөдөө орон нутгийн бүх хэрэглэгчдэд “TV8” “TV9” “MNB” “Eagle” тэргүүтэй арав гаруй сувгийг бүх кабелийн компаниуд үнэгүй цацах ёстой. Гэтэл дээрх байгууллагууд нь хэрэглэгчдийг төлбөрөө төлөөгүй хэмээн үндэсний телевизээс бусад сувгийг гаргахгүй байгаа юм. Энэ талаарх гомдол хэрэглэгчдээс тасрахгүй байгаа тул ШӨХТГ-аас дээрх албан газруудыг иргэдийн хохирлыг барагдуулж, дээрх сувгуудыг үнэгүй түгээх шаардлага тавьсан байна.
Зочин · 2016/04/13
Bayr hurgie, ШӨХТГ-ын дарга Д. Мөнхтөр болон түүний хамт олонд баяр хүргье.