2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 292 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 200 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч -1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: БЗД-ийн нутаг Их Монгол хорооллын 902 дугаар байрны замд T.Camry маркийн авто машины жолооч М нь явган дугуйтай 08 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

ХУД-ийн нутаг Сонсголонгийн замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь унадаг дугуйтай 14 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна.