Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг толгойлж явсан  бригадын генерал Ц.Ганхүү албан тушаалаа ашиглан бусдын эд хөрөнгийг хүргэнийнхээ нэр дээр шилжүүлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

 

Хэдэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран өвдөг сөхөрч, хураагдсан хөрөнгийг нь шүүхээс шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж байв.

 

 Тэр цаг мөчөөс  хойш хадгаламж зээлийн хоршооны эд хөрөнгийг үнэгүйдүүлж завшлаа гэх хэл ам бишгүй гарч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л явна. Уг маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудаас н.Энхтуяа, н.Энхтайван, н.Туулхүү нар АТГ-ын үүдийг сахих болсон ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй үлдсэн.

 

Тэгвэл тухайн үед хураагдсан үл хөдлөх хөрөнгөөс ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Ганхүү  ч хувь хүртсэн байх юм.

 

Баримт татвал “Глоб” ББСБ-ын захирал асан Б.Мэндбаярын хураагдсан эд хөрөнгөөс хэсэг газрыг эрхэм генерал өөрийн хүргэний нэр дээр шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хил хамгаалах ерөнхий газрын ойролцоо байрлах томоохон хэмжээний уг газарт “Глоб” ББСБ-ын захирал Б.Мэндбаяр хотхон байгуулахаар зэхэж байсан аж. Гэвч өдгөө уг газарт угаалын газар байгуулан Ц.Ганхүүгийн хүргэн бизнес эрхэлж буй юм байна.

 

Түүнчлэн энэхүү газрыг ямар өртөг зардлаар дуудлага худалдаанд оруулсан эсэх баримт материал ч  өдгөө шүүхийн шийдвэрийн архивт байхгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

 

Шахаачин генералын шаардлага хангахгүй камерууд

 

ШШГЕГ-ын техник хариуцсан ажилтан асан, хурандаа Б.Мөнхбаяр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн овоо хараанд онилуулсан нь экс дарга Ц.Ганхүүтэй нь шууд холбоотой гэж хардах хүн олон бий. Түүнийг хорих ангиудад шаардлага хангахгүй хяналтын камерууд нийлүүлсэн хэрэгт буруутган өнгөрөгч тавдугаар сараас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн юм.

 

Эх сурвалжийн мэдээллээр хурандаа Б.Мөнхбаяр нь өнгөрөгч 2009 онд БНХАУ-аас 100 орчим сая төгрөгийн өртөгтэй хяналтын камеруудыг  Цагдан хорих 461 дүгээр ангид нийлүүлэхээр авчирсан аж.

 

Уг камеруудад тус газрын Мэдээлэл технологийн хэлтсийнхэн үзлэг хийхэд стандартын шаардлага хангахгүй болох нь  тогтоогдсон байна. Гэтэл ШШГЕГ-ын дарга асан Ц.Ганхүү, хурандаа н.Шагдарсүрэн нар албан шахалтаар  дээрх хяналтын камеруудыг Цагдан хорих 461 дүгээр ангид нийлүүлсэн нь өдгөө хурандаа Б.Мөнхбаярыг хуулийнхны үүдийг сахихад хүргэжээ.

 

 Өдгөө ШШГЕГ-т ажиллаж байсан хурандаа Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар буюу төрийн алба хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр татсан бол тус газрын дарга асан, генерал Ц.Ганхүүг ч уг хэрэгт холбогдох нь тодорхой болоод байна. Эрхэм генералын шахааны камеруудаас Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерт доголдол гарсан хэргийг шалгах үндэслэл болсон юм.

 

Өөрөөр хэлбэл өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны бямба гаригт тус ангийн камерт гал гарч, дуучин Бааварын бие түлэгдсэн хэрэг явдал гарсны дараа учир явдлыг тодруулах гэтэл хяналтын камерууд нь ажиллахгүй доголдсон байгаа юм.

 

Энэ мэт хэчнээн камеруудыг хорих ангиудад шахсныг тодруулах гэсэн боловч санхүү хариуцсан дарга нь  шинээр томилогдсон тул мэдэх зүйл алга гэв. Харин ШШГЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга асан н.Амарбаттай холбогдоход “Хяналтын камертай холбоотой асуудлаар АТГ-ынхан надаас тайлбар мэдүүлэг авсан. Миний хувьд мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх нь зохимжгүй. Тэгээд  ч намайг ШШГЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар 2010 онд томилогдон ирэхэд Хорих 461 дүгээр ангийг камержуулсан байсан” гэх тайлбарыг өгч байна.

 

Ийнхүү хорих ангиудын камерийн “но” илэрч эхэлсэн тул Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүх камержуулалтай холбоотой асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гарган шалгуулж эхэлжээ.

 

 Х.Тэмүүжинг яагаад заналхийлэх болов

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн жилийн халуун намраар буцах хаяггүй, заналхийлсэн захидал хүлээн авсан нь тухайн үед дуулиан болж байв. Уг захидлыг хэн ямар учраас  бичив гэдгийг цагдаагийн байгууллага багагүй хугацаанд шалгасны эцэст хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Ганхүүгийн гэр бүлийн хүн байж таарсан юм. УИХ-ын Тамгын газарт алба хашиж байсаyн түүний эхнэр Н.Нарантуяад тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалтай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байв.

 

Тэрбээр Баянзүрх дүүргийн иргэн Жамц гэх нэрээр “Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарт нь” гэж хаяглан захидал бичсэн бөгөөд компьютерээр бичсэн захидалдаа “… Тэд чамайг хамгаалж чадахгүй, тэднийг тэнэгтэж байх хооронд, яах ч учраа олохгүй мангартах үед бид урьтана.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу