Гэр бүлийн хүчирхийлэгчийн "зорчих эрх"-ийг хязгаарлана
2016/05/25
Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн тоо өдөр алгасахгүй нэмэгдэх болсон гэхэд хилсдэхгүй. Үр хүүхдээ зодох цаашлаад амь насыг нь бүрэлгэх гээд таагүй мэдээг нэг хэсэгтээ ар араас нь дуулж, сэтгэл сэрдхийлгэм хэргүүд хөвөрсөн.
Тэдгээр хар үйл явдлууд гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулиа чангатгах хэрэгтэй болсонг сануулсан юм.
Монголчууд бид гэр бүлийн асуудалд оролцоод хэрэггүй хэмээж айл хөршөө аюулаас хамгаалахаа больсон. Тэгвэл шинэчилсэн хуулиар гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлнэ. Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих уг хуулиар Төрийн бүх шатны байгууллага, иргэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ямар үүрэгтэй оролцохыг өгсөн юм. Энэхүү гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нь Эрүү, Зөрчлийн, Хууль сахиулах тухай хуулиудтай нягт холбоотой бөгөөд гэр бүлийн хүчирхийлэгчийг дээрх хуульд зааснаар шийтгэж, хохирогчийн эрхийг ч ч мөн хамгаалахаар заасан байна. Ийнхүү холбогдох хуулиудад тусгах болсон учир нь 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусгаагүйн улмаас хохирогч хохирсон дээрээ нэмж хохироод үлддэг ажээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн шинэлчлэлтэй танилц
-Иймд хуулийг шинэчлэхдээ гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, эхнэрээ ганцхан алагдсан хэмээдэг эрчүүдийг цагдаагийн байгууллагад хохирогч мэдэгдсэн нь бол эрүүгийн хуулиар шийтгэнэ гэсэн үг.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаагийн байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулж. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү зохицуулж өгчээ.
-Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарлана. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заажээ. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах юм.
Мөн цагдаагийн алба хаагч хүчээр нэвтрэх, дуудлага авсан даруйд очихоос гадна аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм.
-Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулжээ. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцох юм.
ийнхүү 12 жилийн дараа шинэчлэгдэж буй хуультай болсон болохоор Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн зургаан жилд 90 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, өнгөрсөн онд 24 хүн, он гараад эхний дөрвөн сард таван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарахгүй биз ээ.
Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэх, улмаар хүчирхийллийн хэргийг сунжруулахгүйгээр хэргийг богино хугацаанд шийдвэрлэх хялбаршуулсан журам үйлчлэх зэрэг давуу талууд нэмэгдсэн нь сайшаалтай.
Зочин · 2016/05/25
super
Зочин · 2016/05/25
Гаальд байсан Дундговийн Ганбат ер нь эмэгтэй хүн зодох дуртай дурак шүү....,