Өнөөдөр болох үйл явдлууд
2016/06/08
10:00 цаг
"Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно. Энэ үеэр хөтөлбөрийн талаар болон гэр хорооллын иргэд хэрхэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлд хамрагдах вэ гэх зэрэг асуултуудад хариулт өгнө.
“Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно.
10.30 цаг
"Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа 2" хорооллын 2-р ээлжийн 3,900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа "Буянт-Ухаа 2" хорооллын чанх хойно болно.
11:00 цаг
“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг байгаль орчны сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг Хэвлэлийн хүрээлэнд тодруулна.
13:00 цаг
Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.