Монголчууд эх орондоо “хүний” зангаар байдаг хүмүүс. Гадаадын удс оронд онгоцноос буугаад л соёлыг маш ихээр харуулдаг эрхэмүүд. Тамхи татах цэг хайж, аяга хоолоо тайван идэж, хүн бүртэй мэндлэж, эелдэг дотно гэгчийн ааш гаргана. Гэхдээ өөртэйгээ адилхан Монгол хүнтэй таарвал “зугтаж” эхэлнэ.

download (1)

Эргээд эх орондоо ирэнгүүтээ тамхийг хаа сайгүй татаж /манайх ч бас тамхины хуультай/ ишийг нь няслаж, шүлсээ хаяж, хэрүүл зодоон хийж жинхэнэ араншингаа гаргаж эхэлдэг. Ийм л ялгаа Монгол хүнд байдаг. Хүний нүдэнд дэндүү соёлтой харагдавч үнэндээ эх орондоо дэндүү бүдүүлэг амьдардаг хүмүүс.

Баяр наадам бүрээр хэн нэгэн хоорондоо зодолдоно, согтоно, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэнэ. Саяхан шинэ зүйлээр бэлэг барьсан нь City slide буюу “зохиомол” усан гулгуур байлаа. Усанд дуртай Монголчууд хүүхэд, хөгшидгүй л тэнд гулгаж наадацгаасан.

Гэхдээ үнэндээ тэнд очиход л усны углааш өмссөн хүн байхгүй, усны хувцасгүй /дотуур хувцастайгаа/, хир буртаг болсон хүмүүс халуун наранд усан дээр “тийчилэх” нь сайхан л байсан байх. Гэхдээ ариун цэврийн тухай, эмч мэргэжлийн баг ажиллаж байгаа дүр зураг харагдсангүй. Томоохон компани оруулж ирж байгаа хэрнээ яагаад ч юм хангалтгүй зохион байгуулсан байна лээ. Усандаа гулгаж доош тогтоол усандаа очсон иргэд босч ирэхдээ шүлсээ хаяж, нус нулимсаа нийж байхыг хараад дахин гулгах “сэдэл” төрсөнгүй. Бид өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй мэтээр “заваан” хүмүүс юм.

Ганц саунд суугаад өнгөрөх л хөлний мөөгөнцөр, арьсны халдварт өвчин, бэлгийн замын өвчин халддаг гээд их л “сэжиглэнгүй” байдаг хэрнээ гадаа задгай талбайд усан гулгуурт “маш хайнга” хандлаа. Тэнд ариутгал хийж байгаа дүр зураг огтхон ч харагдсангүй. Тэндээс жинхэнэ арьсны өвчин, мөөгөнцөр, бэлгийн замын өвчин тусах эрсдэлтэй байсан юм. Арьсаар нь дүүрэн яр туурсан хүн гулгана гээд ирэхээр танд ямар санагдах вэ? Хэрэв тэр “нөхөр” гадаадад байсан бол би арьсны өвчтэй юм чинь гээд өөрөө гулгахаас зайлсхийх байсан байх л даа. Бид бие биедээ яагаад ийм “хайнга” хандана вэ. Эх орондоо байгаа болохоор тэр үү эсвэл …

Цацралт

Ugluu-logo202