Л.Солонго:Цагдаагийн балмад үйлдлээс болж хорвоод мэндлэх байсан үрээ алдсандаа үнэхээр гашуудаж байна
2016/06/10
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух найман сартай жирэмсэн иргэн С-ийг цагдаа хүч хэрэглэн хоёр ч удаа цахилгаан бороохойгоор бороохойдосны улмаас найман сартай хүүхдийнх нь зүрх зогсож улмаар хүүхдээ алдсан талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. Тэгвэл хүүхдээ алдаад бие болоод сэтгэл санаагаар хохирсон С гэх эмэгтэйтэй уулзаж, ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Лхагвадуламын Солонго гэдэг. Би одоо 27н настай.
-Тухайн өдөр юу болсон талаараа та дэлгэрэнгүй яриач?
-2016 оны тавдугаар сарын 17-ы өдөр байсан л даа. Хоёр найз маань дуудаад нөхөр болон хүүхдийнхээ хамтаар очсон. Манайхтай их ойрхон болохоор төвөгшөөлгүй очсон. Ингээд орой 21 цагийн үед нэг танил эмэгтэйтэйгээ маргалдсан. Тэгээд тэр маргалдаж байсан хүн маань цагдаа дуудсан байсан. Үүний дагуу хоёр цагдаа ирээд нэг цагдаа нь миний гар луу бороохойдсон. Би “Чи яагаад жирэмсэн хүнийг бороохойдож байгаа юм бэ” гэхэд тэр цагдаа “Чи шаардлагыг минь хүлээж авсангүй” гээд ахиад нэг удаа бороохойдохдоо миний аарцаг, гуя хоёрын хооронд бороохойдсон. Гэтэл нөгөө цагдаа нь намайг бороохойдсон цагдааг машиндаа сууж бай гээд явуулсан. Тэгээд бие маань эвгүйрхсэн.
-Тухайн үед биед тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Бие маань чичирч, салганаад мөн доошоогоо хатгаж өвдөөд байсан учраас эгч дээрээ очсон. Ингээд бие маань улам их өвдөж шөнө түргэн дуудан III дугаар амаржихад очсон. Эмч нар үзээд шөнийн 02 цагийн үед хүүхдийн маань зүрх цохилохгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр 12 цагийн үед намайг “Кисер” хагалгаанд оруулсан. Гэвч миний хүүхэд амьгүй байсан. Төрж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн дуу чимээг сонсогдоод их хэцүү байсан. Ганцхан миний л хүүхэд байхгүй хөхөө саагаад суух үнэхээр аймшигтай байдаг юм байна. Газар доогуур орчихмоор санагдаж байна. Үгүй ядаж тэр амьгүй хорвоод мэндэлж чадаагүй үрд минь задлан хийсэн гэж бодохоор л амьд явахад хэцүү байна. /Уйлав/
-Шүүх эмнэлгийн хариу юу гэж гарсан юм бэ?
-Надад шүүх эмнэлгийн хариуг гурав хоногийн дараа гарна гэж хэлсэн. Гэвч хариу нь гарахгүй байсаар 2016.05.31-ий өдөр гарсан юм байна. Гэтэл өнөөх хариуг нь өнөөдөр надад харуулсан. Сарын дараа. Тэгээд бүр тэр шүүх эмнэлгийнхээ дүгнэлтийг өгөхгүй байсан. Арай хийж канондаж авсан. Гэтэл шүүх эмнэлгийн хариун дээр миний хэлж ярьсан зүйлийг бичээгүй байсан. Би үнэн зөв гардаг гэж бодон итгэж байтал бүх зүйл эсрэгээрээ байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээр зөрүүтэй мэдээлэл маш их байсан. Намайг хүнд зодуулсан учраас хүүхдээ алдахад хүрсэн байна гэж л дүгнэлтэн дээрээ бичсэн байна лээ. Гэвч яг үнэндээ ямар ч хүн жирэмсэн хүний гэдэс рүү өшиглөнө гэж байхгүй шүү дээ. Хүнийг ингэж гүтгэж болно гэж үү?
-Шүүх эмнэлгийн хариугаар таныг буруутай гэж үзсэн юм уу?
-Тэгэж л гарч байх шиг байна. Гэвч би үүнтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа учраас гомдолтой байсаар л байна. Үнэн мөнийг олтол нь би хөлөө хүрэх газраа явна.
-Таныг бороохойдсон цагдаа тантай холбогдсон уу?
-Нэг ч удаа холбоо бариагүй. Тэр хүний талаар асуусан боловч нэр, ус, утасных нь дугаарыг ч өгөөгүй. Одоогоор ажлаа хийгээд байгаа юм байна лээ. Тэрийг өнөөдөр л мэдсэн.
-Цагдаагийн байгууллагынхан тантай зүй бусаар харьцсан гэсэн үү?
-Ер нь бас их хүнд сурталтай юм билээ. Уулзах гээд очихоор ажил дээрээ байхгүй. Ажлаа хийгээд явж байж, би амарч байна. Эмчилгээтэй байна гэх мэтээр их л чирэгдэлтэй юм. Хүний хэлж байгаа үг, хэлэх гэж байгаа үгийг хянаад их зандарч, уурлаж харьцдаг юм байна. Би өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж явж үзээгүй. Цагдаагийн байгууллагыг ард түмнийхээ төлөө ажилладаг байгууллага гэж бодтол надад хүч хэрэглэсэн тэгэхээр энэ цагдаагийн байгууллагыг хүчний байгууллага юм байна гэж бодогдлоо.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Би аавыгаа алдаад удаагүй байгаа л даа. Уй гашуу минь дуусаагүй байхад удахгүй мэндлэх гэж хүлээж байсан хүүхдээ алдсандаа үнэхээр гашуудаж байна. Миний энэ уй гашууг мэдэхгүй байж намайг хэвлэл мэдээллээр цагдаагийн байгууллагууд “архичин, гэр оронгүй, тэнэмэл, хаяггүй, хороонд бүртгэлтэй архичин, байнга архидан согтуурдаг” гэх мэтээр намайг аймшигтайгаар доромжлон бичсэн байна лээ. Би өөрөө гурван хүүхэдтэй бид бүгд хаяг бүртгэлтэй, гэр оронтой, миний хүүхдүүд бүгд цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байна. Гэтэл үрээ алдсан эх хүнээр цагдаагийн байгууллага доог тохуу хийн олон түмэнд миний талаар буруу сөрөг мэдээлэл хүргэсэн. Би энэ бүхэнд гомдолтой. Миний хүүхэд тэр өдрийг хүртэл эрүүл саруул бойжиж байсан. Надад эмчийн бичиг болоод хяналтын дэвтэр маань ч байгаа. Эмч маань үүнийг батлан хэлнэ. Гэтэл бусдын балмад үйлдлээс болж удахгүй мэндлэх, эрүүл саруул бойжиж байсан үрээ алдсандаа үнэхээр гомдолтой харамсалтай. Үнэхээр хууль гэж байдаг бол үнэн зөвийг тогтоож өгөөсэй гэж хүсэх байна.
-Бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Жиргээ.мн
Б.Үүрд
Зочин · 2016/06/11
6 буудлаас очоод асуухад захын нохой нь андахгүй ээ өөрөө хэн билээ хэцүү хүмүүсийн нэг нь дээ дүү нар нь нөхөр нь ч тэр гэцүү дээ гэцүү хэдэн төгрөг салгах гээд л үзээд байгаа юм байна л даа
сс · 2016/06/11
гашуудахаасаа өмнө хийх зүйл, идэх хоол, уух архиа бодох л байж дээ
сс · 2016/06/11
арай л худлаа яриад байх шиг. согтуу царайгаа олны өмнө ичихгүй харуулж зургаа тавьж байгааг нь ч бодсон мөнгө олох гэсэн арга юм биш үү. өөрөөс нь дор ухаантай монгол төрийн цагдаа лав байхгүй ээ. дараа архи ууж зодоон хийхдээ цагдаа дуудахгүйгээр асуудлаа шийдээрэй гэж энэ хүүхэнд захимаар юм байна
Зочин · 2016/06/11
arhi uuj baigaad huuhed chin gedsen dotroo umgui bolson ym bishu uuruu ih gemgui hun hunruu buruugaa chihij baihaar uuruusuu buruugaa har erni turuh duhsun hun shunu oroi arhi uuhgeel yavaj baudag arhini hamaaraltai ym bishuu hararanhui shunu arhi uuj baij huuhed chin heruul arhi 2 oos boloog buzartaad gedsendee amgui bolson ym bishuu teneg malaa
irgen · 2016/06/11
uuruu lburuutaii bna tiim oroi shunu huuhdee nuhuruu dagaad ail hesch arhidaad heruul margaan gargaad tsagdaa hurtel duudaj l baidag ih notstoi baisan ym bishuu dan tsagdaa buruutai bish uuruu buruutai l ban daa tiim tom gedestei baij arhi uujl baidag arhi uuj yavaad huuhdee garagchihsan ym bishuu arhi uudaggui bol amsahgui l baisan baih uuruu arhind durtai ym bish uu ter humuus amruuchin zutgav gej uuhgui l gesen bol boloh bsan ym bishuu esvel haramhui shunu gertei l baij baihgui ail hesej arhi uuj bagaad l huuhed ni garagchihaj l dee er nni uuruu arhichin ym bishuu unen ug helsen hund ushruh l biz yag arhichinarhind durtai ym bna da
Зочин · 2016/06/10
Balai huuhen be.Odoo tegeed tsagdaagaas mungu salgah gee yu!!!
Darvaisan arhichin huuhen oron gertee muruuruu hevtej bhgui heruul zodoon hiichiheed yer ni chamd yaj eruul huuhed baisan baihiin
Зочин · 2016/06/10
Jiremsen hun tsahilgaan boroohoigoor zodno gedeg baij bolomgui balmad uildel.Tsagdaagiinhan hund surtaltai harilcaanii soyolgui ni unen !!!
Зочин · 2016/06/10
Эмэгтэй өөрөө буруутай согтуу бсан юм бишүү гэсэн ч төрийн цагдаа тэр тусмаа удахгүй нярайлах гэж бгаа эмэгтэй хүнийг өшиглөнө гэсэн чинь юуг хэлээд бнаа ёс зүйгүй алдаа гаргасан бна шүү дээ
Зочин · 2016/06/10
cool
Зочин · 2016/06/10
Sonin yum jiremsen hun bj yagaad hun amitantai margaldaj bdag bna gerte bj bhgui
Зочин · 2016/06/10
Er n bol jiremsen hun gdg chin ariun juramaa sahiad amgalan taiwan gertee baij baih estoi ahd yamar eliige hiij hun amutantai margaldaj zodoon tsohion bolchood tsagdaad duudlaga ugj baidgiin gertee hewtehgui...
Зочин · 2016/06/10
Tsagdaad duudlaga uguhduu hurtel margaldsan geheer ugaasa tsagdaag irehees umnu yaj ch tohiulsiin bilee. Tegeed ch jiremsen huniig ulaim tsaim boroohoidood baih setgel zuitei tsagdaa mongold law baihgui baihaa. Bas tegj gujurdej bolku shu. Tsagdaagin alba haagchdiin eos zuig dord uzej bolohgui shude. Tiim l ym bol ter heruul margaanaa tsagdaaguigeer zohistuullahgui yasiin be
Зочин · 2016/06/10
Жирэмсэн хүн архи дарс хэрэглээд цагдаа дуудатлаа хэрэлдэж маргалдана гэдэг бас л асуудал шүү!!!!