Наадмаар ес хоног амарна
2016/06/11
Тулгар төрийн-2225, Их Монгол Улсын-810, ардын хувьсгалын-95 жилийн ойн үндэсний их баяр наадам болоход сарын хугацаа үлдлээ. Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадам долдугаар сарын 11,12,13,14,15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульчилсан бөгөөд 2014 онд уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар улсын баяр наадмаар ажлын таван өдөр амардаг болсон билээ.
Харин энэ долдугаар сарын 9,10,16,17-нд амралтын өдрүүд таарч буй тул 7-р сарын 8-18 ны өдрүүдэд буюу нийтдээ 9 хоног амрах юм байна.
Зочин · 2016/06/11
WOW
Зочин · 2016/06/11
cool