Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан. Энэхүү худалдаж авах анкетийг өчигдрөөс арилжааны банкуудад авч эхэлсэн билээ.

Тэгвэл иргэд үнэндээ хувьцааны талаар ямар ч мэдлэг алга. Ахмад настангуудаас энэ талаар тодруулахад "Сайн мэдээлэл байхгүй л байна. Хүүхдүүдэд нас заагаад ажил олдохгүй юм. Тэгээд бэлэн мөнгөний хэрэгтэй байгаа болохоор ямар ч байсан авчихья гэж бодоод л хүмүүсээс сураг дуулаад яваад ирсэн" гэв. Банкинд оочерлэж байсан ихэнх хүмүүс хэзээ хувьцааны үр ашгийг хүртэхээ мэдэхгүй байна. Тийм болохоор өмнө нь хүний хөгжил сангаас мөнгө аваагүй болохоор аваад хоол ундандаа зарцуулчих санаатай байгаагаа хэлж байлаа.

Харин залуус "Мөнгөний боломжтой бол авмааргүй л байна. Гэхдээ одоо бэлэн мөнгөний хомсдолтой, цалин мөнгө муу байгаа болохоор аваахаас өөр арга алга. Үлдсэн хувьцаагаа арилжаанд оруулж өсөх байх л гэж бодож байна" хэмээн хариулав.

 

Эдийн засгийн хямрал, ажилгүйдлээс үүдэн иргэдэд хүндрэл учирсан. Хоногийн хоолоо арайхийж залгуулж байгаа иргэд ч цөөнгүй бий. Тэд "засаг худалдаж авч байгаа болохооор гайгүй байх гэж бодож өгч байгаа дээр нь мөнгийн авах гээд л явж байна" гэж учирлав. Банкны гадаа оочерлосон иргэдтэй ярилцахад "Бэлэн мөнгөгүй, ажил хийдэг ч цалин минь хүрэлцэхгүй байна", "Ажилтай ч байгууллага маань орлого муу байгаагийн улмаас цалингаа тавьж чадахгүй байгаа" гэлцэж байсан юм.

Иргэд ганцхан өдөр өгөөд больчих байх гэж хардаж банкны гадаа өчигдөр үүрээр ирж оочерлосон. Засгийн газраас өгч буй халамж, тэтгэмжийг авах гэсэн иргэд бушуухан л оочерлож байгаад авахыг боддог. Учир нь санхүүжилт нь дуусчихвал дахиад хэд хоног хүлээх шаардлага тулгардаг аж.

 

 

Ийнхүү эдийн засгаа хөл дээр нь босгож чадаагүй Засаг иргэддээ 1072 ширхэг хувьцаагаар нь "амь тариа хийж эхлэх нь энэ".

Хувьцаагаа өмнө нь ашигласан иргэд

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.

Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой.

Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой.

Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Харин үлдсэн иргэд 1,072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн.

Хувьцаагаа худалдсан мөнгөө хэзээ авах вэ

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг
  • Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
  • Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
  • Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/
  • Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх
  • Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Иргэд дээрх материалыг дурын арилжааны банкинд бүрдүүлж өгнө. Ингээд долоо хоногийн дараа дансанд мөнгө нь орох юм. Ингэхдээ 300 мянган төгрөгийг гурав салгаж, 100 мянгаар нь хийнэ. Дансанд тань мөнгө шилжиж орсон тохиолдолд гар утсанд мэдэгдэх ажээ.

Та өөрийн хувьцаагаа энд дарж шалгах боломжтой.