УИХ-ын ээлжит сонгууль маргааш буюу 29-нд болох бөгөөд ердөө нэг хоног үлдсэн байна. Эл өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм.

Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.