Сэрэмжлүүлэг: Найман ослын улмаас 11 хүн гэмтжээ
2016/06/28
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 339 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэв.
Тухайлбал: СБД-ийн нутаг Сэлхийн замд N.Wingroad маркийн авто машины жолооч Ц нь T.Harrier маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 46 настай эрэгтэй Х нарын 3 хүн гэмтсэн.
ХУД-ийн нутаг Их Монгол улсын гудамж Encanto town хотхоны урд замд T.Highlander маркийн авто машины жолооч Б нь T.Allion маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 52 настай Б нарын 2 хүн гэмтсэн.
Иймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Мөн маргааш Монгол улсын УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ийн ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан маргааш нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноор хязгаарласан дугаарын хязгаарлалт байхгүй тул бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож болно.