УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Өнгөрсөн удаагийн сонгуульд АН ялалт байгуулж байсан бол энэ удаагийн сонгуульд МАН 66 суудал авч илт давуугаар яллаа. Тодруулбал МАН-65, АН-9, МАХН-1, бие даагч-1 суудал тус тус авсан байна. Шинээр УИХ-д орж ирж байгаа хүмүүс ч нэлээдгүй байна. Мөн дөрвөн аварга ялалт байгуулснаараа онцлогтой байгаа бөгөөд ард түмэн спортын аваргууддаа хайртай юм байна гэдгийг харууллаа. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 40-р тойрогт Хэнтий аймагт Б.Бат-Эрдэнэ, МАН-аас Төв аймгийн 29-р тойрогт нэр дэвшигч А.Сүхбат, АН-аас Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар тус тус ялалт байгуулж, УИХ-ын гишүүний болзол хангалаа.

Мөн нэгэн онцгой нэг сонголт байгаа нь УИХ-ын гишүүн Мон ураны Б.Наранхүү, түүний төрсөн эгч Б.Саранчимэг МАН-аас нэр дэвшиж ялжээ. Ингээд Монгол улсын УИХ-д нэг айлын хоёр хүүхэд буюу төрсөн эгч дүү хоёр суух том хувь тохиосон байна.

Мөн хамгийн залуу гишүүн буюу МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн Д.Гантулга өнөө жил 29 настай юм байна.

Утга зохиолын салбараас гэвэл зохиолчдын эвлэлийн захирал Г.Мөнхцэцэг ялжээ.

Харин цорын ганц бие даагч ялсан байгаа нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан юм. Мөн МАХН-аас ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү байна. Сонгуульд МАН ялалт байгуулсантай холбогдуулан З.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд бүх хүчээ дайчлан сайн ажиллана гэдгээ албан ёсоор ард түмэнд хэллээ.

Г.Наран