Баян-Өлгий аймагт үер бууж, хоёр хүүхэд эндлээ
2016/07/12
Өнгөрсөн өдрүүдэд усархаг бороо орсон. Тиймээс холбогдох газраас үер усны аюулаас сэрэмжлүүлсээр байгаа. Баян-Өлгий аймагт үер бууж их хэмжээний хохирол учруулаад байна. Тухайлбал, энэ сарын 10-ны 17.00 цагийн үед их хэмжээний мөндөр, бороо орсны улмаас 100 гаруй айл өрх усанд автсан ажээ. Үерийн улмаас усанд автсан айлуудыг одоогоор нүүлгэн шилжүүлж байна. Үерт бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ.