Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голд түр гүүр байрлуулжээ. Энэхүү түр гүүрийг Зэвсэгт хүчний алба хаагчид байрлуулж, зорчигчдыг саадгүй зорчиход нь одоо ч гэсэн тусалсаар байна.

Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан учраас долоодугаар сарын гуравны 00:00 цагаас эхлэн гүүрийг хаасан юм. Түр гүүрийг байршуулснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 40 хүртэлх тоннын хязгаарлалттай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой юм байна. Тэрхийн голд тавьсан түр гүүрийг Хялганатын цэргийн ангиас тээвэрлэсэн бөгөөд жолооч та тээврийн хэрэгслийн жин, даацын хэмжээг хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам