Нартай наадмын бараан сүүдэр
2016/07/25
Наадам сайхан боллоо. Нээлтээсээ эхлээд л цаг агаар хүртэл дэндүү сайхан. Хүмүүс баяр жаргалтай, гоё ганган. Тэнгэр хангай монгол наадмыг ивээж байх шиг тогтуун, айхтар халуунгүй, бас хүйтэнгүй. Үндэсний их баяр наадам нартай хуртай, найрагтай, айрагтай, дуутай хууртай.
Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэлд мартагдахгүй дурсамжаа үлдээдэг нь жам юм. Монгол хүн дурсамж ярихаа хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Бас тэр бөх түрүүлдэг жил гэлцдэг. Энэ жилийн наадмыг Санжаадамба түрүүлдэг жил гээд л ярих биз.
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож төв цэнгэлдэхэд 1024 бөх барилдав. Эрийн гурван наадмын хамгийн олон үзэгчтэй, хамгийн ярих юм ихтэй бөхийн барилдааны тухай энд өгүүлье. Бөх сонирхогчид наадмын талбайд зайгүй сууж дэмжиж явдаг бөхөө уухайлан дэмжих аж. Монгол наадам сайхан. Яагаад ч юм өдөр тоолон хүлээдэг, Монголыг монголоор нь харуулдаг, монгол хүн гэдгээ бас илүү их мэдэрдэг баяр. Бүгд л үндэсний дээл хувцсаараа гоёж, хэдэн сар хоногоор бэлддэг, хүлээдэг. Энэ жилийн наадам сайхан болсон. Олон жил үзэгч түмэн наадмын түрүү аваасай гэж хүсч хүлээж байсан Ч.Санжаадамба түрүүлэв. Үнэн хүчээрээ цолонд хүрч олныг баясгасан бөхчүүд цөөнгүй байлаа.
Наадмын сайхныг хэвлэлийнхэн та бүхэнд хангалттай дуулгаж, бас түмэн олон өөрсдөө оролцон, үзэх нь үзэж, дуулах нь дуулчихсан. Тиймээс сайн сайхныг нь дахин дахин давтан өгүүлэхээ түр азная. Сайны хажуугаар саар гэгчээр нартай хуртай сайхан наадмын бараан сүүдэртэй тал бас байна. Жилээс жилд энэ сүүдэр нэмэгдэх нь. Учир нь монгол бөхийн найраа гэдэг юм бүүр ил цагаандаа гарч, газар авчээ.
Наадмын талбайд барилдаж байгаа бөхөд утсан дээр бичсэн юм харуулаад засуул нь зогсч байх жишээтэй. Сонсох нь ээ, нөгөө найрааны нэг хэсэг бололтой. Бөхчүүд нутаг нутгаараа, гал галаараа талцаад хэдэн талд суучих юм. Тэнд нь нэг толгойлогч байх юм. Тэр толгойлогч нь одоо барилдахаа больсон нэг аварга байх жишээтэй. Өнөөх хөгшин аварга маань хэн унах, хэн давах, хэнийг давуулах, хэнийг амлаж авахыг ярьж тохироод сууж байх юм. Бөх сүрхий мэддэггүй хүн ч ойлгохоор юм. Наадмын талбайгаар цүнхтэй мөнгө барьсан нөхөд ам аваад унаж өгөх хүнд харагдахаар эргэлддэг л гэлцэх. Нөгөө хийморь лундаа, хүч бяр, уран мэх энэ тэр нь хэрэг байдаг ч юм уу гэж бодогдохоор. Өндөр цолтой бөхчүүд нь тавын даваанд нэг бөх амлаад авах юм. Тэр том цолтой бөх нь яавч өвдөг шороодохооргүй залууд юу юугүй өнхрөөд унах юм. Худлаа барилдсаныг нь хэнбугай ч мэдэхээр. Цолны ханш гэж айхтар юм байдаг бололтой. Начин цол 150 саяас 300 сая хүрсэн гэв үү. Ямар их мөнгө, яасан үнэтэй цол вэ. Өөрийн нутгийн бөхийг амлаж аваад унаад өгөхийг нь харах хичнээн муухай. Энэ бүх хор найруулгад нутгийн зөвлөл, нөлөө бүхий мөнгөтэй улстөрч, бизнесийнхэн, бөхийн галын ахлагч, том цолтой бөхчүүд л оролцдог юм байна. Тэрийг тийм цолонд хүргэх гэж тэр аймгийнхан тэгсэн гэнэ гэсэн яриа аль эртнээс сонсоод эхэлсэн. Яг л ёсоор болоод нөгөө айхтар аварга арслангууд нь ам авсан бөхдөө тахимаа өгчихнө. Яасан муухай юм. Миний мэдэхээр аль багад л энэ тухай яриа чих дэлсдэг байсан санагдана. Эргэн тойронд минь бөхийн хорхойтон ховор л доо. Тэгсэн атлаа л бөхөд найраа гэдэг юм ил цагаандаа гарсныг би сонсдог байснаа одоо өөрөө шууд мэддэг болчихсон байна шүү дээ. Нэг ёсондоо зодог шуудагтай хоёр хүн золгож, арай том цолтой нь унаж өгдөг жүжгийг бөх барилдана гэж хэлдэг болсон юм уу гэлтэй. Нэг, хоёрын зэрэг бол анзаарахгүй байх биз. Бүр олноороо найрааны начингууд төрлөө. Догдлон үзэж байсан хүмүүс тэсгэл алдан энэ тухай яриад эхэлсэн. Бөх мэддэг, байнга үздэг нь байтугай мэддэггүй хүн ч ойлгохоор байгаа юм чинь.
Манай аймгаас тэдэн начин тэдэн харцага, заан төрнө, энэ жилийн түрүүг манай нутгийн тэр авна гээд бүгдийг маш нарийн тооцож зохион байгуулдаг болж. Хор найруулга, мөнгө сайтай нь тэр жилийн наадмаар олон цолтон түрүүлж түрүү үзүүр, шөвөгт өөрийн нутгийнхнаа үлдээснээр ялагч болдог юм уу даа. Тэгээд л бөх нь түрүүлсэн аймгийнхан “Энэ жилийн наадам манайх боллоо” гэлцэн баахан найр хурим болцгоодог болж. Сар жилээр л ууж иддэг юм байх.
Өрсөлдөөнгүй, худалдаа наймаагаар шийддэг ийм спорт энэ дэлхий дээр Монголд л байдаг байх. Бусад улс оронд спортыг бизнес болгохдоо өөр байдаг. Манайд ялагдвал төдийг өгье гэдэг бол бусад улсад манайх ялах учраас тэдээр бооцоо тавья гэдэг.
Сүүлийн хоёр жил энэ олон жилийн жалгын талцал ил цагаандаа гарч наадмын талбайд увс болон бусад гэх нь холгүй юм боллоо. Увс хүн монгол хүн биш юм уу. Бусад нь бүгд чичилж, Увсын бөх л биш бол хэнийх ч яахав гэх хүн олон болж. Энэ Увс нутгийнхныг ад үзэх үзэгдэл юунаас эхтэйв гэхээр бас эдэнд өөрсдөд нь учир байна. Наадмын талбайд баяр тэмдэглэж, дуу дуулахаараа Увс нуураа дуулцгааж жалгын үзэл гаргах юм. Ингэхээр нь бусад аймгийнхан ундууцаж дараа жил “Халуун элгэн нутаг”-аа дуулцгаадаг. Увсынхан үнэхээр хүчит бөх олонтой, тиймээс хор найруулга нь төдий чинээ их байдаг биз. Үүнд нь бусад аймгийнхан дургүйцдэг. Ингээд л талцдаг.
Увс улс, Архангай улс, Сэлэнгэ улс, Дорнод улс гэж энэ дэлхийн бөмбөрцөг дээр байхгүй. Монгол Улс гэж байдаг юм. Түүн шиг Архангайн бөх, Увсын бөх гэж байхгүй, Монгол Улсын бөх л гэж бий. Аймгаар нь хамаатуулан цоллож дууддагаа өөрчлөх хэрэгтэй. Ингэж бөх үзэж байгаа нэртэй жил бүр хэдэн хор найруулагчийн тавьсан жүжгийг үзэж, талцаж хэрэлдэхээ байцгаая. Яс юман дээрээ энэ найрааны ач тус нь улстөрч, унаж унагаж байгаа хэдэн бөхөд л байдаг биз. Худлаа барилдсаныг нь мэдэж байгаа ч нутгийнхан нь хөөрцөглөж сэтгэлээ хуурдаг биз. Энэ олон аймаг сумдаа больё. Халх дөрвөд гэлцэн, монгол наадмын дэвжээг талцлын талбар болголоо. Үзэгчид нь хүртэл нутаг хошуугаараа хуваагдаад суучих юм. Хуучин шигээ Түшээт хан, Цэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан аймаг гээд хэдхэн аймагтай болъё. Тэр олон сумдаа ч байя. Наадмын байдлыг харвал маргаж байгаа хоёр тал сүүлдээ үзэгчтэй нийлж байлдах нь байна гэж айж суулаа. Энэ талцлын ашиг нь цөөн хүнд, харин хал нь олон жирийн иргэнд тусна. Энэ байдлаараа бөх гэлтгүй энгийн ажил амьдрал дээр ч гаарч мэдэх нь. Монгол бөхийн жудаг энээ тэрээ гэхээр одоо инээд хүрдэг боллоо. Тэдэнд ямар юмны жудаг байхав. Малгай бүсээ дээш нь залж, эмэгтэй хүнийг хийморь лундаа муутгана гэж хачин ёс ярихыг эс тооцвол хамгийн жудаггүй улс бөхчүүд болж. Тийм л жудагтай юм бол үнэнээрээ барилдахгүй яасан юм. Жудагтай юм бол үнэнээр барилдаж байж цолонд хүрнэ хэмээн хичээж өдийг хүрсэн Мөнгөнбаатарыг тавын даваанд амлаж аваад тахимаа өгчихгүй яасан юм. Мөнгө өгөөгүй, өөрийнх нь нутгийнх биш болохоор л хэн ч тоогоогүй. Үзэгч түмэн түүнийг уухайлан дэмжиж байсан ч унасан. Яагаад түүнийг дэмжсэн гэвэл найраа хийгээгүй болохоор л тэгж их хайрлаж, дэмжсэн юм. Одоо яая гэхэв. Түүнийг давсан Анар ч үнэнээр барилдаж цолонд хүрсэн цөөхөн бөхийн нэг учраас дуугүй л баяр хүргэе. Учир нь энэ хоёр бөх тавын даваанд тунаж үлдсэн бөгөөд хэн хэн нь амлаж аваад унаж өгөх нутгийн ахгүй учраас л тэр. Гэхдээ найрааны цол авчихаад найрлаж сууснаас үнэнээр яваад ард олондоо хайрлагдах нь илүү сайхан.
Монгол наадмын дэвжээн дээр аль хүчтэй, уран мэхтэй, хурдтай нь давж, цолонд хүрч, түрүү магнай болж баймаар. Даанч тийм биш юм. Бөхийн хөлийн цэц гэж том дээлтэй хэдэн хүн байдаг юм билээ. Хэрэлдэж зодолдож байхад нь юу ч хэлэхгүй, зөвхөн нутгийн бөхөө л дэмжиж суудаг болов уу. Уг нь тэд чинь бөхийн шүүгчид биз дээ. Шүүж чаддаггүй шүүгчид нь ажлаа хийхгүй болохоор хотын дарга наадмын комисст багтдагийн эрхэнд элдэв талцаан, үймээнээс сэргийлж тэсгэл алдан очиж зохицуулж байгаа харагдана лээ. Юу ч гэхэв. Очихгүй ч байхын аргагүй байсан биз. Тэгж байж л дахин барилдахгүй маргаад байсан, хэн нь унасан, давсныг шийдэж чадахгүй байсныг нэгмөр болгоно билээ.
Тиймээс бөхийн холбоо дүрмээ өөрчилж, Баяр наадмын тухай хуульд ч тодорхой заалтууд нэмж оруулмаар санагдсан. Бөхийн цолыг аймаг, сумаар нь дуудахаа болье. Харьяа байгууллага, компаниар нь дуудаж байя. Эсвэл эцэг, эхийнх нь нэрээр дуудахад л болоо шүү дээ. Овог нэрээрээ дуудуулахаас л ичдэггүй юм бол үүнд дургүйцэх юу байх билээ.
Мөн бөхийн дүрэмдээ амаар барилдахыг хоримоор юм. Амаараа барилдаж хэрүүл хийгээд нүд ам руу нь гар хуруугаараа чичээд элдвээр доромжлоод байгаа бололтой харагдах юм. Спорт гэдэг чинь ярьдаг юм биш. Биеийн хүч чадал, авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлддөг. Гэтэл байнга нэг юм үглээд доромжлоод байгаа юм уу, тохироод байгаа юм уу ам хуурайгүй чалчих юм. Нартай сайхан наадамд бараан сүүдэр бас байсан шүү. Энэ бүхнийг дурдахын ялдамд үнэн хүчээр уран сайхан барилдсан бөхчүүдээр баярлаж бахдаж суулаа. Дараа жилийн наадмаар найгаа алдсан найраа гэдгийг халчихсан байвал мөн ч сайхан аа.
Зочин · 2016/07/26
mori USUHBAYAR erunkhii nairuulagch hiigeed l yavaad bsan. purevdavga gj novshiin P.I.Z.D.A dandaa bulhaitsaj baidag zangaa gargaad l
Зочин · 2016/07/26
Стадионы 8 талд том дэлгэц байрлуулмаар юм билээ. Бөхийн барилдаан харах аргагүй. Хэдэн засуул нь тойроод хаагаад зогсчдог. Тэгээд ч энэ жил телевизүүд нэгдлээ л гээд байсан. Хаа байна. Тал талаас нь тодорхой бичлэг хийж чадаагүй шд. Сүмо бөхийн барилдааны бичлэг шиг сайн бичлэгтэй бол саяын бөхийн барилдааны маргааныг ард түмэнд үнэн зөв харуулах байлаа.
Зочин · 2016/07/26
batsuur arslan n barildsan bohoo baiga nidreh ym uu sarvalzah ym ingej baihaar nohoi zodoond yvmaar ym
Зочин · 2016/07/25
Am avahguigeer sugaluuldag bolchih teriigee tv eer il gargadag baival bur zugeer
Зочин · 2016/07/25
super
Зочин · 2016/07/25
5-n dawaa bol duurchee ...harin deesh dawaand er byr huch hulsuu gargaj uzmeer bna..! ter buhiin galiin zohion baiguulalt , am avah tohioldol bol ter buhiin galiin asuudal ..! ymar ch buhiin gal dotor naadamd beldsen belegtei irdeg baihaa ..! harin buhiin galuud bodlogo taktikaa amjilt bolgoj chadaagui bol XOXchin ..! busdaas bitgii aldaa hai gej helmeer bdag .!
Зочин · 2016/07/25
Санал байна. Нутгийн сайн залуучуудыг дэмжээд даваа, тунаанаас гаргахад юу нь болохгүй байна гэж. Нутгийн бөхөө дэмжихээр найраа хийлээ гэнэ, өөр нутгийн бөх амлаад ойчихоор найраанд орлоо гэнэ тэгээд яах болж байна аа, өрөөд бариад дийлэхгүй байгаа залуусыг сөгд гээд айлгаад байх юмуу, Нутаг хошуугаар талцсан асуудал биш за, нутгийн нэр уул усны нэрийг гаргаж Аав ээждээ талархал илэрхийлж байгаа нь тэр
Зочин · 2016/07/25
Sanjaa oyunboldig 800 sayar hevtulsen dara ni bs tunaanas gargah tohirogoor. Erhmee 1 terbumaar tumanas gargasan en ariun yavdal uu. Uvsuinhan bol shudarga l barildsan huivaldsan bol negnee avaad yavulchih lbsn deeshee
Зочин · 2016/07/25
Ard olnoor togloj baidag ene barildaad hereldeed baidag hotsoldooniig ogt baihgui bolgomoor yum
Зочин · 2016/07/25
Увсын лалрууд өөрсдийг их юманд бодцон шээснүүд байдагийн өөрсдөө хэтэрхий их нутгархах үзэл гаргадгийнхаа горыг сая амссан шүү
zochin · 2016/07/25
iim baidald hurchiheed bna da arhangai ubsiin bohchuudees busad ni boh bish ymuu gej bichih gej baigaad buruu bichsen bna uuchlaarai
zochin · 2016/07/25
nerteegeer ni bohoo barilduulahaa bolichihbol yasiin ingej ulamjlalig ene ih ob soyliig gutaaj bhaar bohiin holoog oorchlohoos naash en heruul margaan nutag usaaraa taltsah baidal oorchlogdohgui holiin tsets geed bga heden hunii baij baigaa baidal tanhai zalilan hiisen humuus unen zob shiidber gargahuu nuguu bohiin ariun zuleg nogoon debjee chin yasan be bohiin holboonii gishuun geed ene holboog hubiin omchoo bolgoson heden bug bolson nuhuduudiin baij bga baidliigee odoo tor bohiin holboog erh medliinhee hureend abahgui bol bolohgui bhoo ene ih margaan ybj ybj nutag usaaraa taltsan boslogo temtsel bolj magadgui bolson bna shuu anhaarah tsag ni bolson shuu arhangai ubsiin bohchuudees busad ni boh bish shuu de
Зочин · 2016/07/25
Munhbat avrag uyniixan buruu am avsii avrag hun avargaa amalj boloxgui gsn huil bxgui bizde erembe baigal bl deer davaand baidgal asuudal xamgiin golon Arxangainxan shig busad aimgiin buhchuud xaan hezee ingej novshiin zan gargaj bn. unheeriin muuxai xaragdaj bnlee davsan buhun devej amjagui bxd unsan buhn turuuleed deveed tegsnee ter ih olon naadamchin ter ih olon gadnii zochid juulchidiig xundleh setgel unheer bxgui bnlee unheeriin judag muutai gedgen arxangain buhchuud olon hadamd xaruulj bn du
Зочин · 2016/07/25
Архангай энэ жил найраа хийнэ гэж алж хаясан даа хөөрхий. дээр нь шороотой наадсан.
Зочин · 2016/07/25
"Увсынхан үнэхээр хүчит бөх олонтой, тиймээс хор найруулга нь төдий чинээ их байдаг биз" энэ өгүүлбэрийн утгыг тайлбарла даа. нийтлэгч нь хэн юм бэ чи. гөлөг чинь
Зочин · 2016/07/25
Nutgiin bohoo dawaa ahiulj bga bolgoniig nairaa gdgv bha ertnees ulamjlagdsan bh
зочин · 2016/07/25
Яг үнэн юм бичиж. Аймгаар дууддагийг болиулах цаг болжээ. Дээр үед хориглосон байсан юм шүү дээ. Нмйгэмлэг , сдорт хороогоор нь дууддаг байв. Ардчилсан үед бүр цагаандаа гарч. Энэ бөхөөсөө болж үнэсний хэмжээний мөргөлдөөн гарах вий дээ. Аймгаа ч цөөлж давхар олон данхайсан дарга нарыг цөөлөх хэрэгтэй болж. Хөгжил гэдэг удирдлагын оновчтой сайнаас л эхэлнэ шүү дээ. Эвтэй байя гэвэл аймаг сумаа цөөлж оновчтой болгох нь чухал байнаа.
unshigch · 2016/07/25
Darhan avraga ni magnailaad l nairaand bugd orcgoosndoo huurhii
Зочин · 2016/07/25
yg unen unen huch, orsoldoonoor bish mongoor nairaagaar uralddag iim l bolchihloo tegeed terend ni uzegchid ni hurtel hoortsoglood baysdag iim gunigtai baidald orsoon ene jiliin naadmiig Osohbayr abarga buren nairuulj bainshdee bugdiig ni
555...333...999. · 2016/07/25
Аварга Мөнхбат амаа авахдаа муухай зан гаргасан ....тэгээд хөлдөө олон сайн бөхчүүдийг чирлээ дээ