“Гацуурт” компанийнхан амлалтаасаа ухарч ажил нураав
2013/09/30
Улаанбаатар хотод “Гацуурт” компани 30 мянган тоннын багтаамжтай зоорь барих үүрэг хүлээсэн ч амжихгүй гэсэн шалтгаанаар ажлаасаа татгалзжээ. Засгийн газрын төсөвлөсөн мөнгө саатах сургаар “Гацуурт”-ынхан гар өргөн авсан ажлаасаа чимээгүйхэн мултарсан байх юм. Улаанбаатар хотод зоорь барьчихсан бол Сэлэнгээс бага багаар ногоо зөөж шатахууны зардал гаргахгүй гэж нэгэн ногоочин эмэгтэй ярьсан. “Гацуурт” компанийнхан амласандаа хүрсэн бол тариаланчдын ажил хамаагүй хялбар байх байж. Зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн балгаар ажил цалгардсаар. Тариаланчид дараа жилийг хүлээхээс өөр аргагүй боллоо. Дараа жил тариалалт дахиад нэмэгдэх нь мэдээж. Дахиад савны эрэлд мордох болох вий. Намар шимтэй ногоогоор халгиж, өвөл нь хатаж өгөршсөн хятад төмсөөр аргацааж үдсээр залхаж байна. Жилийн дөрвөн улиралд шимтэй ногоо идэх эрх иргэдэд байх учиртайсан.
Зочин · 2013/10/02
Gatsuurt kompaniin gazriin zuvshuurultei barilgiig nuraah shiidver gargachaad odoo yaj zoori bari geh gee ve. hurungu mungunuus ehleed asuudal neleed garna shuu dee.