Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 02. мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын Билгийн тооллын битүүн. Ангараг гараг. Найралт эх одтой, 9 улаан мэнгэтэй, улаан луу өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр энэ ордныхон олон нийтийн өмнө үг хэлэх боломж гарна. Гэхдээ хэлэх үгээ бодож, найруулахгүй бол бусдын элэг доог болж магадгүй. Магадгүй сэтгэл санааны тавгүй байдал уур бухимдал дагуулсан өдөр байна. Өөрийгөө түгжсэний хэрэггүй. Бүх зүйлд хүлээцтэй ханд. Хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй бөгөөд найз нөхөдтэйгээ уулзах, эсвэл үр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Дотно харьцаа аз жаргалыг мэдрүүлнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Өмнөх өдрийн таагүй байдал таны даван туулж чадаагүй сөрөг хандлагууд үргэлжлэх бололтой. Зөрчил, үйл ойлголцол таны сэтгэл санааг хямраах боловч бүх зүйл сайн сайхан болно. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Таньд ихээр нөлөөлж чадах хэн нэгэнтэй уулзах болно. Ном унших, эсвэл дуртай телевизээ үзэх зэргээр амарч болно.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бодож байснаас маш их ажил төрөл ундарна. Ажил хэргийн уулзалт харилцаа холбоо туйлын их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Түншүүдтэй харьцах харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус тул эцсийн эцэст тэдний хүчтэй дарамт шахалтанд орж болзошгүйг анхаар. Та хичнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Үр хүүхдээ хэрхэн өсч торниж буйг харж тэднээс эрч хүч ав.


МЭЛХИЙ (6/22-7/22)

Сэтгэл санаа сэргэх өдөр. Амьдралын жаахан зүйлүүдээс ч гэсэн сайн сайхныг мэдэр. Энэ нь таны сэтгэл санааг сэргээх болно. Зарим энэ ордныхонд таагүй байдал тулгарч болзошгүй. Хийсэн зүйлээ нураахгүйн тулд та тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Эсэргүүцэл үзүүлэхгүйгээр урсгалаараа байхыг хичээ. Шинэхэн хайр дурлалтайгаа учирсан хүмүүсийн хувьд нэлээдгүй асуудалтай тулгарах магадлалтай.


АРСЛАН (7/23-8/22)

Урам зоригтой өдөр. Гадны хүчин зүйл таныг уран бүтээлийн ажил эхлэх урам өгөх болно. Энэ нь бусад хүмүүсийг хүртэл хамарсан томоохон зүйл болно. Мөн та хамгийн чухал хэсгийг төлөөлөх ба урлагийн тоглолт мөн хөгжмийн зохиолыг бүрэн хариуцаж ажиллах гэсэн өөрийнхөө хамгийн их хүсдэг зүйлд хүрэх болно. Хөршүүдийн тань нэг эсвэл ах дүү нарын тань хувийн бодол таныг урьд өмнөхөөсөө ч илүү таагүй байдалд оруулах боловч та тэр бүгдийг нь мартаж уучлахад бэлэн бай. Үгүй бол ажлын өдрүүдийн туршид дургүйцэл, гомдлоос болж өвдөх болно. Томоохон баяр зохион байгуулах нь санхүүг тань хямралд оруулна. Ихээхэн өр төлбөрт оролгүйгээр сонирхолтой байхын тулд зарим нэг үзүүлбэрийг хассан нь дээр.


ОХИН (8/23-9/22)

Завгүй өдөр. Од гараг таныг энэ өдөр сул чөлөөтэй байхыг зөгнөж байна. Удаан яриа үр дүнд хүрэхгүй, чухал даалгавар бүтэлгүйтнэ. Та бусдаас ажлаа сайн хийхийг шаардана. Энэ нь таны нэр хүндийг даргын тань өмнө өсгөх боловч бусдын өмнө таагүй байдалд хүргэнэ. Энэ өдрийн хичээл бол та өөрийнхөө ажлаа хийн бусдыг орхих явдал юм. Бизнес эрхлэгчдийн ажил төрөл сайн байна. Та өөрөө борлуулалтаа хийн, үйлчлүүлэгчдээ захиа явуул. Та гарах үр дүнд нь гайхна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Шинэ санаа тань эрсдэл агуулж байх юм бол таны зам дээр ноцтой бэрхшээл тулгарна. Гэр ахуйн асуудлуудаар бүү хөөцөд. Ховдоглон их идэх, архи спиртийн төрлийн ундаа хэрэглэхээс татгалз. Бусдын нөлөө зөвхөн сөрөг үр дагаварт хүргэнэ. Энэ өдрийн сөрөг хандлагуудыг зөвхөн өндөр суртахуунтай үйл хөдлөлөөр бууруулна. Гэр бүл, ойр дотнынхонтойгоо харилцаа сайн байх нь. Өнөөдөр та буяны үйл хэрэгт оролцох бөгөөд энэ нь танд маш их эерэг энерги өгөх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)

Энэ өдөр ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сексийн ба хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын тухай ойлголттой бөгөөд таны хайрт энэ сонирхлыг чинь хуваалцдаг байлгахыг хичээ. Өнөөдөр энэ ордны өсвөр насныхан хэрвээ шалгалт өгвөл түүнд амжилттай байх болно.


НУМ (11/22-12/21)

Хүнд өдөр. Замбараагүй байдал ба зөрчилдөөн тохионо. Хэн нэгний түргэн яриа уур бухимдлыг төрүүлнэ. Гэвч та амьдралаас зугтаах хэрэггүй. Жолооч нар санаанд оромгүй замын үйл явдалтай учирч болзошгүй тул туйлын болгоомжлол шаардлагатай. Тайван байх нь чухал. Таагүй зан авир гаргах нь явган зорчигчийг осол аваарт өртүүлж мэднэ. Түүхээ эргэн дурсахыг хүсдэггүй хүмүүс дахин түүхтэйгээ учирдаг гэдгийг анхааруулж хааяа өнгөрсөнөө эргэн харж байх нь сануулж байна.


МАТАР (12/22-1/19)

Дарамттай өдөр. Хэрвээ өнөөдөр бие махбодио эрүүл чийрэг хүчтэй байлгаж чадвал амжилтанд хүрэх болно. Эс бөгөөс тэвчээргүй байдал таагүй нөхцөл байдлыг үүсгэх болно. Нар ангараг гаригтай нэгдсэнээр аль болох тайван байж, дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг сануулж байна. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжинд тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хурдан сайжирснаар эцэг эхчүүд сэтгэл амрах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэрвээ та тайван байхгүй бол таны архаг хууч өвчин улам сэдрэх магадлалтай.


ХУМХ (1/20-2/18)

Энэ ордныхны байр эзэмшигчид, байр сууцандаа зарцуулсан мөнгө чинь түүний үнэ цэнийг үнэхээр өсгөж байгаа эсэхийг нягтал. Дараагийн хэдэн сард засвар, шинэтгэл хийхийг зөвлөж байна. Үдээс хойш таныг баяр зугаа цэнгэл хүлээж байна. Маргааш ажилтай бол тохируулан хэрэглээрэй.

 


ЗАГАС (2/19-3/20)

Мэргэжлийн хүрээгээ тэлэх нь өнөөдрийн зорилго байх болно. Худалдаа арилжаа болоод хамтын ажиллагаанд гадаадын зах зээлээс тусламж авах нь бизнесийг өргөтгөнө. Гэрээндээ хурдан гарын үсэг зуруул. Хэрвээ одоохондоо аялах төлөвлөгөөгүй байгаа бол зуны амралтаа хурдан төлөвлөх хэрэгтэй. Энэ бол аялал зохион байгуулах гайхалтай цаг үе юм. Аяллын зардал маш боломжийн байна. Залуу энэ ордны зохиолчид ахиц дэвшилттэй байна. Танд гараар бичих зүйл байгаа бол үүнийгээ одооноос эхэл. Үүнийг та маш хурдан хийх болно.