Хошин урлагийн Шилдэг Өнгө хамтлагийн “хайр аймаар гоё”  тоглолтонд урилгаар оролцсон СТА Бямбацогт, Батхүү нарын хошин урлагын тайзнаа хэрхэн тоглох нь үзэгч, уншигчдын анхаарлын төвд байсан. Монголын кино урлаг, драмын төрөлд хүч сорин гарч ирсэн СТА Батхүү энэхүү тоглолтын шигтгээ нь болсон хэд хэдэн номерын гол дүрийг  чадварлаг бүтээсэн байлаа. Салалт номерын тагнуулчын дүр, дуурийн тухай өгүүлэх номерын удирдаачын дүрийг тун ч сайн гаргаж байсан СТА Батхүү хэдий кино, драмын урлагт хөл тавин урлагтын замд орсон ч хошин урлаг, шоу драмд үргэлж өөрийгөө сөрж үзэхийг ямагт хүсдэг байсан хэмээн бидэнд хуучилсан.  СТА Батхүү ямарваа дүрийн гүйцэтгэлд төгс анхаардаг залуу жүжигчин билээ. Үзэгчдийн алга ташилт, уриан доор хөшгөө нээсэн “хайр аймаар гоё” тоглолтын хамгийн содон дүр нь СТА Бямбацогт. Ёстой л намба зааж, туршлага харуулсан жүжигчин маань  энэхүү тоглолтын хамгийн чухал дүрүүдийг бүтээсэн хүн. Нийгмийн сөрөг үзэгдэл, гаж тогтолцоог засах гэсэн тэмүүлэл түүний дүрийн илэрхийллээс чухам тодорхой харагдана. Энэ сарын 15-ныг дуустал МҮЭСТО-нд тоглогдсон “хайр аймаар гоё” тоглолт үзэгчдэд хүрч, тэднийг байлдан дагуулсаар байгаа юм.  

 

Цэрэнчэмид