Сурах бичгийг 800-4500 төгрөгөөр худалдаална
2016/08/11
Энэ жил сурах бичгийг дахин хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендер зарлаж, хэд хэдэн компани хэвлэх ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичгийг бүрэн хэвлэж дуусчээ. Харин 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэж байна. Ахлах ангийнхан буюу 9-12-р ангийнхны сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийхгүй юм байна. Сурах бичгүүдийг боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүргэсний дараа зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Үнийн хувьд 800-4500 төгрөгөөр худалдаалах бол дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна.
Зочин · 2016/08/11