Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн” гэх тодотголтой бүхий л төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл зарцуулалтын тайлан гаргаагүй, хаашаа оруулсан нь тодорхойгүйгээр төсвөөс алга болсон мөнгөний “эрэл”-д гарч хариуцлага тооцох сураг ч гараад байна.

 

Тухайлбал, хамгийн эхэнд шалгалт оруулж захирал, ТУЗ-ийг нь өөрчлөх газраар Хөгжлийн банкийг онилсон гэх мэдээлэл дуулдаж байгаа юм. Өмнөх парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгээс Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон тус банкнаас олон ноцтой зөрчлийг илрүүлж байсан юм.

 

Тус ажлын хэсэгт одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар багтаж байв. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зардлыг багасгах, хянах, хумих бодлого барьж буй энэ үед “Мэргэжлийн” Засгийн газар АН-ын үед сураггүй болсон мөнгөний мөрөөр ийнхүү мөшгих бололтой.

 

Л.Бэх