Ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурчээ
2016/08/16
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний долдугаар сарын байдлаар танилцуулж байна.
15-34 насны залуучууд ажилгүй байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ долдугаар сарын эцэст 41.8 мянга болжээ. Үүний 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар, өмнөх сарынхаас 6.7 хувиар буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 69.2 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Мөн бүртгэлтэй байсан 14.0 мян. иргэн ажилд зуучлагдан оржээ. 57.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.2 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа аж.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Дорнод, Дундговь, Ховд, Сүхбаатар, Увс, Булган, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Төв аймагт улсын дунджаас 1.1-16.3 пунктээр илүү байна.
Нэг өрхийн орлого буурчээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мянган төгрөгөөр буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 32.6 мянган төгрөг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мянган төгрөг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2016 оны 2 дугаар улиралд 860.6 мянган төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 115.1 мянган төгрөг буюу 11.8 хувиар буурав. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны 2 дугаар улиралд 948.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мянган төгрөгөөр буурсан байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24.6 мянган төг буюу 10.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2016 оны 2 дугаар улиралд 934.0 мянган төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 45.2 мянган төгрөг буюу 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, мөн улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 118.9 мянга болжээ. Нийт өрхийн 13.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.2 мянга буюу нийт өрхийн 8.5 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 163.7 мянга буюу нийт өрхийн 19.0 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 146.5 мянга буюу нийт өрхийн 17.0 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 265.4 мянга буюу нийт өрхийн 30.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 277.4 мянга буюу нийт өрхийн 32.2 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 37 мянга буюу нийт өрхийн 4.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.4 мянга буюу 5.5 хувийг эзэлж байна.
Нялхас, хүүхдийн эндэгдэл өсчээ
Улсын хэмжээнд 2016 оны эхний 7 сард 45606 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 45816 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1477 буюу 3.1 хувиар, хүүхэд 1542 буюу 3.3 хувиар буурчээ.
Энэ оны 7 дугаар сард 6917 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6949 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 144 буюу 2.0 хувиар, хүүхэд 157 буюу 2.2 хувиар буурчээ. Улсын хэмжээгээр 2016 оны эхний 7 сард нялхсын эндэгдэл 899 болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.7 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1074 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.2 хувиар өсчээ.
Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлсөн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 7 дугаар сард 89 болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 буюу 8.2 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 121 болж, 6 буюу 4.7 хувиар буурч 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 оны эхний 7 сард 19.6 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23.4 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 пунктээр өссөн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 7 дугаар сард 12.8 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17.4 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 пунктээр буурчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний 7 сард 54176 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11282 буюу 26.3 хувиар нэмэгдэхэд, мөөгөнцрөөр өвчлөгчид 347 буюу 32.2 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 156 буюу 31.3 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 1063 буюу 23.3 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 495 буюу 16.9 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 133 буюу 4.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар өвчлөгчид 8585 буюу 39.8 хувь, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 3512 буюу 4.6 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ оны 7 дугаар сард улаанбурханаар өвчлөгчид 389 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4371 буюу 91.8 хувиар буурчээ.
Улсын төсөв 1974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 7 сард 3040.2 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5014.3 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1336.2 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын нийт орлого 2661.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 85.8 тэрбум төг буюу 3.1 хувиар буурахад нийгмийн даатгалын орлого 47.1 тэрбум төг буюу 17.8 хувиар өсч бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 135.4 тэрбум төг буюу 32.6 хувиар буурсан нь голлон нөлөөлжээУлсын нэгдсэн төсвийн орлогын 87.5 хувийг татварын орлого, 12.5 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын орлого 0.2 пунктээр өсч, татварын бус орлого 0.2 пунктээр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2016 оны эхний 7 сард 5014.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1233.6 тэрбум төг буюу 32.6 хувиар өсөхөд урсгал зардал 538.3 тэрбум төг буюу 17.0 хувь, хөрөнгийн зардал 120.4 тэрбум төг буюу 20.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 74.1 хувь, хөрөнгийн зардал 14.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 11.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлынх 9.9 пункт, хөрөнгийн зардлынх 1.4 пунктээр буурч, эргэж төлөгдөх цэвэр зээл 11.3 пунктээр өсөв.
Зочин · 2016/08/16
nice