УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг гадагшаа сургуульд явж жинхэнэ димпломтой болох гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл сонгуулийн дараах их ялагдлаасаа хойш нэг хэсэгтээ сураг алдарсан экс гишүүн өнөөдөр Оюутолгойтой холбоотой асуудлаар хэлд орж цахим хуудсаараа дамжуулан нэгэн ноцтой гэмээр мэдээллийг хуваалцжээ.

Тэрбээр:

-" Рио Тинто 4.3 тэрбум доллараа салгаж авсан бөгөөд бид 20 банкны барьцаанд үлдэх шив...

Долларын ханш 2250 болж, монгол төгрөг хүчгүйдэж буй энэ үед ердөө 50 сая доллар байхад манай эдийн засаг нэг хэсэгтээ халалтыг умартана. Гэтэл өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн хэмжээлшгүй их баялаг болох ОЮУТОЛГОЙ-гоос гадны "нөхөд" маань эхний хагас жилийн хугацаанд НЭГ ТЭРБУМ орчим долларын баялгийг гаргаад авчээ.

2013 онд Оюутолгойг зөөж эхэлснээс хойш даруй 6 тэрбум долларын баялгийг тасралтгүй гаргасан байна. Өнөөдөр ч хүртэл өдөрт 6 сая доллартай тэнцэх баялаг гадагшилсаар...

Үр дүн нь юу болж байна? Биднийг сонгууль хэмээн улстөржиж байх хооронд Оюутолгойн баялгийг барьцаалж 4.3 тэрбум долларын зээл аваад 4.2 тэрбумыг нь РИО ТИНТО авч, 100 сая долларыг зээлийн зардалд зарцуулж, бас л Оюутолгой ХХК дээр үүрүүлсэн байна. ДУБАЙН ГЭРЭЭ, Далд Уурхайн Санхүүжилт гэсэн тархи угаалтын бодит үр дүн нь энэ!!!

Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, Төслийн санхүүжилтийн гэрээнд зурчихвал монголчууд тэнгэрийн умдаг атгах нь тэр гэдэг тархи угаалтын үр дүнд эх орны минь баялаг ямар ч хяналтгүй, үр өгөөжгүй асар ихээр урсан гарсаар байна...

2016 оны эхний хагас жилийн байдлаар 105,700 тонн ЗЭС, 7.6 тонн АЛТ, 20 тонн МӨНГӨ гадны нөхдийн халаасанд оржээ. "Туркойз Хилл Рисорсиз" компаний сайтаас мэдээллийг авлаа" хэмээн бичжээ.

 

www.zuvsongolt.mn