Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй гэлээ. Тодруулбал, ёкозүна Хакухо тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд бэлтгэл хийгээгүй байна.

Тэрээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан. Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ эдгээж амжихгүй бол есдүгээр сарын башёг өнжиж магадгүй хэмээн Японы сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Миягано Ояката хэвлэлийнхэнд мэдэгдсэн ажээ.