НӨАТ-ын урамшууллын төслийн IT ажилтан 30 удаа сугалааны азтан болжээ
2016/09/15
НӨАТ-ын хуулиар иргэдэд олгогдсон нэг чухал боломж бол худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах. Мөн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснийх нь төлөө сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломж.
Энэ ажлыг Р.Отгонтулга захиралтай НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгж одоогоор Гааль, татварын Мэдээлэл технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан ажиллаж буй. Иргэд 2 хувийн буцаан олголтоо жилийн эцэст авна, аз таарвал мөнгө хожих ч юм билүү гэсэн хүлээлттэй баримтаа идэвхитэй бүртгүүлж буй. Харин энэ ажлыг гардан гүйцэтгэсэн цаашлаад Монгол Улсын Гааль татварын системийг “гартаа атгахыг” зорьж яваа Р.Отгонтулга гэж хэн бэ.
Журам зөрчих нь хууль зөрчихтэй адил
НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд ес дэх сартайгаа золгож байна. Уг ажлыг зохион байгуулж буй Р.Отгонтулга хагас жилийн турш журмаа зөрчсөн мэдээллийг олон нийтэд өгч байв. Тодруулбал 2 хувийн буцаан олголт авах урамшуулалд хамрагдахад хугацаа хамаарахгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж байсан ч нэг л өдөр \2016 оны зургадугаар сард\ журам өөрчлөгдсөн тухай олон нийтэд мэдээлж сугалаанд оролцохын тулд сугалаа болохоос 24 цагийн өмнө заавал баримтаа бүртгүүлэх ёстой гэх нь тэр. Р.Отгонтулгын тайлбарласнаар бол баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох нь баримт хуурамчаар үйлдэх нөхцлийг бий болгосон учраас журмаа өөрчилсөн гэх. Гэвч өөр эх сурвалжийн мэдээллээр олон азтан тодорч, олгох мөнгө төлөвлөснөөс хэтэрч, \журам зөрчиж 350 гаруй сая төгрөг олгосон\ замбараагүй байдал бий болсон аж. Энэхүү будилаантай асуудлаа хав дарахын тулд Сангийн сайдаа ятган байж журмаа өөрчлүүлсэн гэнэ. Азтан тодруулж иргэдийн идэвхийг дэмждэг загварыг манайх Тайвань улсын туршлагаас хуулбарласан. Харамсалтай нь энэ загвар Монголын хөрсөнд төдийлөн тохирсонгүй бололтой. Р.Отгонтулга журмаа зөрчсөнөө өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Одоо бол иргэн А сугалаанд хожсоноо мэдэхгүй өнгөрөх нь түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл сугалаанд хожигчдод зарцуулах мөнгө журам өөрчлөгдсөнөөр хумигдаж байгаа юм. Баяр наадам хийж байгаа аятай иргэдийг хошууруулсан НӨАТ-ын сугалааны хувь заяа ингэсгээд өндөрлөж байх шиг.
“Бишээ цаад эзнийг нь”
Монголчууд азын сугалаанд найддаг ард түмэн биш. Гэвч сүүлийн жилүүдэд эрх баригчдын шийдвэр эрхгүй энэ байдал руу орууллаа. Баримт болгоноо бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн захаас аваад бий. Аз хэн бүхэнд таардаггүй нь үнэн. Гэвч нэг хүн хэдэн арван удаа азтан болсныг, 1 төгрөгийн баримтаар азтан болсон тохиолдлуудыг юу гэж ойлгох вэ. Ийм тохиолдол нэг бус удаа НӨАТ-ын урамшууллын сугалааны явцад гарсан. 1 төгрөгийн баримтаар азтан болно гэдэг зүгээр нэг аз таарсан тохиолдол мөн үү. Р.Отгонтулгын багийнхны ашиглаж буй программ аюулгүй байдлын хувьд ямар хэмжээнд байгааг харуулж буй хэрэг. Өнөөдрийн байдлаар сугалаанд оролцох босго тавиагүй хэвээр байгаа. Ийм тохиолдолд цаашдаа тэдний “зохиосон” программыг буруугаар ашиглахгүй гэх баталгаа алга. Нэг хүн 30 гаруй удаа азтан болсон асуудлыг Р.Отгонтулга хуульд нийцэж байгаа гэж тайлбарлажээ. Хуулиараа нэг хүн хэдэн ч удаа азтан болох боломжтой ч олон нийтийн итгэл үнэмшилд эргэлзээ төрж эхэлснийг эрхэм дарга нар мэдэж байгаа болов уу. Хамгийн ноцтой нь “Мэдээллийн технологийн төв”-ийн ажилтан нь сугалаанд олон удаа хожсоныг тогтоосон гэх мэдээлэл ч байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгахад гэмгүй.
Татварын системд аюул “нүүрлэжээ”
Монгол Улсын татварын байгууллага татварын 20 гаруй системтэй. Эдгээр системийг өөр өөрийнх нь зориулалтаар хэдэн мянган байцаагчид, иргэд, аж ахуй нэгж ашиглаж буй. Р.Отгонтулга НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгжийн захирал болсныхоо дараа гаалийн 6, татварын 22, ebartimt гээд нийтдээ 30-аад системийн нэгдлийг хангасан Гааль, татварын мэдээллийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах санаачлагыг гаргаж, Ерөнхий сайд Засгийн газрын дэмжлэгийг авч байв. Ингээд Монгол Улсын Гааль, татварын системийн аюулгүй байдал, тасалдалгүй үйл ажиллагаа Р.Отгонтулга болон түүний багийнхны гарт шилжсэн юм. Ингэхдээ татварын байгууллагын дэргэд байсан Мэдээллийн төвийг үндсээр нь татан буулгаж, ажилтнуудыг нь халж, 100 хувь өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэх залуус нь ажлаа хүлээж авсан цагаасаа татварын хяналтын программыг доголдуулснаас архив устаж хүндхэн нөхцөл байдалд оруулжээ. Өөрөөр хэлбэл хяналтын программыг ажиллуулж чадах нэг ч хүн багт нь байсангүй. Энэ асуудлаас өнгөрөгч хоёрдугаар сараас долдугаар сар хүртэл татварын программууд доголдож, татварын байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг батлах баримтууд бий. Ингээд арга буюу хуучнаар ГТЕГ-ын даргын тушаалаар хуучин мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, системээ хэвийн байдалд шилжүүлсэн байна.
Хэвлэл мэдээллээр санхүү мэдээллийн платформ хийхээр зорьж байгаа , гадаадад өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусаар баг бүрдүүлсэн тухайгаа байнга ярьдаг Р.Отгонтулга түүний багийнхны мэдлэг чадвар нэг иймэрхүү.
Р.Отгонтулга АТГ-т шалгагдсан уу?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Р.Отгонтулга нар эртнээс холбоотой. Энэ ч утгаараа Ерөнхий сайд болонгуутаа Мэдээллийн технологийн зөвлөхөөрөө ажиллуулж, тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг түүнд хариуцуулсан гэдэг. Харин эхнэр н.Уянга нь Н.Алтанхуягийг Шадар сайд байх үеэс туслахаар нь ажиллаж ирсэн, ойр дотно харилцаатай. Энэ утгаараа аливаа төсөл, тендерийг “ногоон гэрлээр” авч, нийгэмд танигдаж эхэлсэн түүхтэй. Харин сүүлд АТГ-аас Р.Отгонтулгыг Стандарт хэмжилзүйн газарт ажилладаг хадам ээжийнх нь хамт шалгасан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Харин энэхүү мэдээллийг Р.Отгонтулга үгүйсгэж байгаа бөгөөд энэ талаарх асуултад “Би энэ систем дээр ямар нэгэн булхайтай зүйл хийхгүй гэж бодож байгаа” гэж хариулужээ. Түүнчлэн Их монгол хороололд амьдардаг байсан Р.Отгонтулгын амьдрал эрс дээшилж өндөр үнэтэй орон сууц худалдан авсан тухай ойрын эх сурвалжийн мэдээлэл ч бий.
Улсын төсвөөс санхүүждэг, өндөр цалин хангамжтай энэ газарт хяналт тавьж, хариуцлага тооцдог субьект байна уу. Хэн ч өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглаж болдог программанд олон нийт итгэсээр байх уу, их хэмжээний мөнгө, ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз. Олон нийтэд хардах эрх бий. Харин хяналт тавьж, шалгаж тогтоох эрх нь хууль хяналтынхных.
Б.Сондор
tumen.mn
Zochi · 2016/11/20
hudla bi 20000 hojson orooguish de.tor zasagt alsiin haraa bnu
zochin · 2016/10/23
hu;laa yum bilee. 4 sard bi 20.0 mogrognii aztan boson. dansaa idevhijuul geed bsan odoo hurtel abch chadaagui l ba. Ene met luivar orohoor yaj avah ve dee
Зочин · 2016/10/22
Vhsen ii az bdagin lalar ariin haalagdaj l bhgvi yu
Зочин · 2016/10/21
Чононд хонь хадгалуулсийм биш үү... е-баримт ч яахав бага мөнгө. Гааль, татварын программыг хариуцдаг бол мааш их мөнгө үнэртэж байгаа юм биш үү. Их тооцсон, сүрхий нарийн менежменттэй сонин албыг өндөр албан тушаалтны ивээлээр байгуулсан юм байна л даа. Саалийн үнээ олон үүлдрээр бий болдог бололтой.
oyuraa · 2016/09/26
Az bwal heden udaa hojson ch yadiin
Зочин · 2016/09/26
ard tumen zugeer togloom um bish uu itgeed oruulaad tsaas tsugluulaad orovdmoor yum aa bid
Зочин · 2016/09/16
Yagaad ebarimtiin нөат.н мөнгөнөөс мөнгө хасагдчихав аа 20 000 орчимыг авчихсан байсан тэрний тайлбар б.а уу
zochin · 2016/09/16
bi 2udaa 20000 hojij bn daanch ehniihen bol uguugui suliinhen barag uguhgui bailgui shal hudlaa ugaasaa
Bi taninaa · 2016/09/16
Ih surgiuld bhiin zevuun sda. tolgoi muutai hernee golch ni sembiigeed l shaajiina. zevuun sda. huntei baigaagaaraa haritsdaggui. dotogshoogoo aalz baigaa yum.
Зочин · 2016/09/16
Алтанхуягийн савар үнэхээр бузрын урт юм
Зочин · 2016/09/16
Huvalz l bn gej bodoj bn
Зочин · 2016/09/15
ene programmiig hiisen heseg humuus n dotroosoo hojood bgaa gesen yaria n unen l yum bn. araichdee bas
Зочин · 2016/09/15
Sugalaagaar shiidmeergui l baih yum. Hudaldan avsaniihaa 2% iig zugeer avdag bhad boloh yum bishvv.
zochin · 2016/09/15
zarim barimt maani batalgaajsan bn geed bhiin nadaas oor hun medehgui yumsan. yagaad tegeed bgaa bol. bas 1 ch udaa yamar mongo hijij uzeegui. 300 garan barim burtguulsen yumsan.
Зочин · 2016/09/15
Угаасаа эхлэл нь нэг л биш санагдаад байсан юм аа. Сугалаа, буцаан олголт гэх мэт авилгал луйвардалтын ашиг сонирхол үүсгэж байхын бүх үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ эрхлэгчийг жигд татвар төлөгч болгоод татварын хувь хэмжээг 1% болгох хэрэгтэй тэгвэл дундаас нь татварын мөнгө цохих эсвэл татвараа нуун дарагдуулах гэдэг 2 талт луйвар алга болно. Отгонтулгын тухайд сайн мэдэхгүй ч ямартаа ч хувийн амбиц ашиг хонжоо харсан этгээд гэдэг нь харагдаж байна.
Зочин · 2016/09/15
Шалгах хэрэгтэй. Тийм байхаас сийхгүй үе ирчихээд байна.
Зочин · 2016/09/15
Би уул нь НӨАТ-н буцаан олголтыг маш зөв шийдвэр гэж бодож байсан учраас анхнаас нь энэ цаг мөч хүртэл 511 талонаа өдөр бүр худалдан авалт хийснийхээ дараа өдөрт нь бүртгүүлдэг юм даанч надад 1 удаа ч 20000 төгрөг таараагүй хүүхдүүдийн хэлдэг үг ортой байдаг юм байна даа
татвар төлөгч · 2016/09/15
Угаасаа хулхи нэг хүн тэгж олон удаа азтан болно гэж юу байхав сугалаар луйвардсан бүх мөнгийг нь эргүүлэн төлүүл шоронд хий
zochin · 2016/09/15
Ugaasaa l hudlaa gedgiig ni medseer bj uls ornoo bodsondoo l ene sugalaand burtguuldeg gehdee arai ch dendnee gomdmoor ymaa
Зочин · 2016/09/15
bi ch hojih bsnu hen medlee uzen ydmaar
Зочин · 2016/09/15
sda ym aa ingeel hojohgui bgaad bgaa ym bna shdee
Зочин · 2016/09/15
1 tugruguur yu hudaldaj avdag yum be. Iim unetei baraa baidag yumuu???
Зочин · 2016/09/15
Ёооё болимоор энэ сугалаагаа ард иргэдийг яах гэж доромжилж байдгийн тэрний оронд хүн бүрт таван хувийн буцаан олгллт олгоо ард иргэдээмтэмцэцгээе
зочин · 2016/09/15
он дуусах дөхөхөөр урамшуулалын 2% ийг өгөхгүй байх санаатай нүхээ малтаад худлаа мэдээлэл бодлогын чанартай тавиад байгаам биш үү?
ббб · 2016/09/15
E-barimt программ доголдолтой ажилладаг. Буруу оруулсан баримтыг засах боломжгүй, дүн зөрүүтэй гэснийг залруулах боломжгүй. Нэгэнт дүн зөрүү гэж байгаа бол эх үүсвэрээс ирүүлсэн дүнгээр нь залруулж болно биз дээ. Дэлгүүр нь өөр өөр дүнтэй баримт хэвлэж өгдөг бололтой юм байна лээ. тэрийг нь эцсийн хэрэглэгч мэдэхгүй шд. Түүнээс гадна программд ирээгүй гэсэн үг гараад байдаг. Тэр аж ахуйн нэгж нь тодорхой байхад яагаад тэрийг шаардаж мэдээллийг нь авахгүй байгаа юм. Бүр Emart дэлгүүрийн баримт ирээгүй гэдэг гээд боддоо.
Амараа · 2016/09/15
Энэ мэдээллийг гарчгаас нь авахуулаад уншихад Отгонтулга гэх хүнийг унагаах гэж бичсэн нийтлэл болох нь тодорхой байна. Дотор нь ажиллаж байгаа залуусыг би мэднэ. Үнэхээр чадвартай боловсролтой залуучууд байдаг.
Зочин · 2016/09/15
Энэ балай алиалагч царайтай , нөхөр шүү хэ хэ хэ
Зочин · 2016/09/15
yamar ichdeggui archaagui nuhur ve hogiin um uzegui novsh ym da
б · 2016/09/15
зоргоороо бурах юм дөө
Зочин · 2016/09/15
Ямар арчаагүй амьтан бэ