Э.Бат-Үүлийг дахин шалгах шалтгаан буюу 104 тэрбум төгрөгийн асуудал
2016/09/19
Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцлээ. Ингээд үргэлжлүүлэх нь зөв гэдэг саналд нэгдсэн юм.
Мөн уг хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн нь 104 тэрбум төгрөгийн дуулианыг нийгэмд босгож ирлээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх нь хотын өмнөх дарга Э.Бат-Үүлийн 2012 онд эхлүүлсэн ажил. Нийслэлийн гэр хороолол дахь айлуудыг тохилог, дулаан орон сууцанд амьдруулж оронд нь хөрс, утааны бохирдлоосоо салах нь Э.Бат-Үүл даргын хүсэл байв. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй тооны өрх дахин төлөвлөлтийн буянаар газраа байраар сольж, хүслээ биелүүлжээ. Гэхдээ байрандаа орж баярласан хүмүүс байхад гэр, оронгүй хохирч үлдсэн хэсэг ч байгаа талаар өнгөрсөн даваа гаригт шинээр томилогдсон Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар НИТХ-ын хурал дээр хэлсэн. Тодруулбал, 400 иргэн орон, гэргүй үлдэж 104 тэрбум төгрөг үр ашиггүй салхинд хийссэн гэж тэрбээр хэлэв. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Дээрх шиг байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна. 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам, сүлжээ болон иргэдтэй зөвшилцөх асуудал саатсанаас үүдэн зогсонги байдалд орсон байна. Ингээд 2012 оноос хойш хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдийн 615 нь өдгөө түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 нь гэр оронгүй болж, ах дүү, танилындаа хоног төөрүүлж байгаагаа мэдэгдээд байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа гэнэ. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой. Одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн.
400 иргэн орон, гэргүй үлдэж 104 тэрбум төгрөг үр ашиггүй салхинд хийссэн.
Тэрбээр уг асуудлаар үргэлжлүүлэн “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил 2010 онд эхэлсэн ч 2012 онд шинээр нийслэлийг удирдсан эрхмүүд явц дунд нь өөрчлөлт оруулсан. Ингээд газраа дахин төлөвлөлтөд хамруулсан иргэдийг түр амьдруулахаар төлөвлөсөн орон сууцыг "Ахмадын орон сууц" болгосон. Энэ хугацаанд 24 байршилд дахин төлөвлөлт явуулахаар 34 төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон. Харамсалтай нь тэдний 18 нь компанийн ажил зогсч, гурав нь огт барилгаа бариагүй. Дийлэнх нь суурь, арматураа босгосон байдалтай бүрэн гүйцэт ажлаа хийсэнгүй.Төлөвлөлтгүй, хариуцлагагүй энэ байдлаас үүдэж олон өрх буудалд, айлд, түрээсийн байранд амьдарч хохирч байна” гэв.
400 иргэний асуудлыг хэрхэн шийдэх вэ
Орон, гэргүй болсон 400 иргэний асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой НИТХ-ын тэргүүлэгчид үзэж байна. Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “Биднийг ажил эхлүүлэхэд иргэд төр, компани, газрын эзэн хоорондын гурвалсан гэрээ хүсч, төрийг хариуцлагажуулъя гэдэг байсан. Гэтэл хотын өмнөх удирдлагууд дахин төлөвлөлтийг явуулахдаа өөрсдөөсөө хариуцлагыг холдуулаад компанитай л гэрээ байгуул гэсэн. Ингээд ажил эзэнгүйдэж хариуцлагагүй компаниуд иргэдийг хохироож, өнөөдөр төрийн нуруун дээр буугаад байна. Одоо буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлагаа үүрэх ёстой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан асуудлыг ажил хэрэг болгож, дахин шалгалт явуулж дүнг нь сонсоё. Түрүүн дурдсан ажлын хэсгүүдийг гаргаж асуудлыг яаралтай шийдье. 400 айлын асуудлыг шийдэх хэрэгтэй” гэлээ.
Мөн дахин төлөвлөлтийн ажлын зөвшөөрлийг барилга барих зөвшөөрөлгүй "Назу проперти” гэх компанид өгсөн гэх хэл ам энэ үеэр гарсан юм. Түр орон сууцыг одоо ахмадуудууд түрээсэлж байгаа аж. Энэ хүмүүсийг яах вэ гэдэг нь асуудал болоод байгаа. Өвлийн хүйтэнд тэднийг гаргах боломжгүй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байгаа хохирогчдын асуудлыг судалж, шийдвэрлэх зүйтэй. Мөн газар дээрээ ногоо тарьж, дэлгүүр ажиллаж байсан хүмүүсийн орлогын асуудлыг тооцоогүй шийдсэнээс олон хүн хохирсон байгаа гэж М.Ганбаатар дарга хэллээ. Тиймээс хохирогчдын хохирлыг судлах асуудлыг шийдэх ажлын хэсгийг дахин гаргахаар болов.
Ямартай ч 104 тэрбум төгрөгөөр байшин барина гэж тоглосон гэх хэрэгт Э.Бат-Үүл даргыг буруутган шүүхэд өгөх ёстой гэдэг саналыг энэ үеэр гаргав. Магадгүй орон нутгийн сонгуулиас өмнө МАН-ынхан Э.Бат-Үүлийг багийг дарж авахаар энэ бүхнийг сөхсөн байж болно гэж хардах хүмүүс ч байна. Мөн түүнийг уг хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаар шалгаж байх магадлалтай гэж харах хүмүүс ч байгаа юм. Учир явдал хэрхэн үргэлжилж, НИТХ-ынхан дахин төлөвлөлтөөр ямар ажлыг үргэлжлүүлэн хийж Э.Бат-Үүлийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харах үлдлээ.
24tsag.mn
Зочин · 2016/09/20
САНдуй луйварчин чи дут хэрэв танай нам гараагүй бол чи өөрөө шалгуулж шоронд орох бсанаа мэдэж бну. БУУХ өдөр ирнээ гайгүй
Irgen · 2016/09/20
MAH buur hiih yumaa olj yadah yum dahin tolowlolt harinch sn yawaashde zogsoowol ochij tolgoig chine hag tsohiishuu MAH-n erguu huurnuudee
Зочин · 2016/09/19
нийслэлийн хөрөнгө мөнгийг барьж ажиллах үүрэгтэй дарга очирбатад дураар нь загнах эрх мэдэл олгосон батүүлийн өөрийн нь буруу ийм үйлдлийг хохь нь гэдэг юм
Зочин · 2016/09/19
Shunaliin tulam ulsiin mungiig erguulen tuluuch td bas muuhai ym hiinee aimar l ym hereg hiigeegui l ym bol zugeer l shalguulach de yuonfas
Сарнай · 2016/09/19
Ингэх тусам МАН -ын нэр хүнд улам унана
Зочин · 2016/09/19
хог хийх ногоон уут тарааснаас өөр юу хийсэн юм бэ? Байр орон сууцтай болсон хүмүүст Бат-үүл ямар хамаатай юм. шинээр зам тавьсан гэх юм. энийг чинь жил бүр л хийдэг байсан, одоо ч хийгдэж байгаа. Ганцхан ялгаа нь Бат-үүл очиж тууз хайчилж, зурагтаар өдөрт 100 удаа гаргахгүй байгаа. Ард иргэдийн амьдрал доройтоод байхад сайжруулах ганц ч зүйл хийгээгүй, хамаатан садан, хамтрагч хулгайчууд нь баяжсан. Бат- үүл бол мундаг хулгайч, хармааны хулгайчаас, төсвийн хулгайч болтлоо явсан, мундаг хулгайч.
Зочин · 2016/09/19
ЭНЭ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗОРИГ ЗҮРХ ГАРГАЖ ЧАДСАН АЖИЛ ХИЙСЭН ХҮНЭЭС АЛДАА ОЛДОНО БОЛСОН БҮТЭЭСЭН НЬ БАС БАГАГҮЙ ШҮҮ
зочин · 2016/09/19
дахин төлөвлөлтөө зогсоовол таарна, газар үнэгүйдээд, харин дэд бүтцийг нь шийдээд хашаандаа амьдраад, ажлаа хийгээд байх боломжтой болно
Зочин · 2016/09/19
2010 онд Монхбаяр хотын дарга байхдаа эхлуулсэн ажлын 2012 оны согуулийн уеэр Батуул оороо зогсоогоод дараа нь нэрийг нь солиод шинэ ажил болгож зарласан.
Зочин · 2016/09/19
okay
Зочин · 2016/09/19
Хэдэн өөртөө хожим "хэрэг болж мэдэх" хэдэн залууст байр майр өгсөн болоод хамаг мөнгийг нь хүүтэйгээ нийлж идчихээ, одоо тэр мөнгөөрөө хэдэн тэнэг хүн хөлслөөд "Хэвлэлийнхний" толгой эргүүлэх гэж их үзэж байна даа үайлуул!Ерөнхийлөгеил дэвшлээ гэхэд энэ хэдэн тэнэгүүдээс нь өөр хэн санал өх юм бэ? Ийм ерөнхийлөгчтэй болчвол мөн дүүрвээ!
Бат-Эрдэнэ аврагыг "хэл мэдэхгүй гээд байсан, Ба-Үүл тэгээл "хэл"-тэй юм уу, нохой долоо, харахаас зэвүүн царайтай.мэдэхгүы
Зочин · 2016/09/19
Batuul Niisleld hen ch hezee ch hiigeegui tom buteen baiguulaltiig ehluulsen hun uneheer mundag udirdagch tuuniig hen ch guitsehgui eruul enh baij ergej niisleldee ireerei
Зочин · 2016/09/19
bat uuliig uhtel ni gujirdene tegeed oron nutgiin songuuli duusahaar bugd martana
Зочин · 2016/09/19
Bat Uulliin buynaar olon myangan zaluus oron gerte bolson. MAN sunuusei
Зочин · 2016/09/19
Bat Uul mundag mundag