Насаараа ажилласан хөдөлмөрийн “хөлс” буюу Хамтын тэтгэврийн хуулийг батла
2016/09/20
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх гэж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас тавьсан. Учир нь ахмад буурлуудаас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс мөнгө авах сонирхолгүй байгаа талаар удаа дараалан тус яаманд санал ирүүлсэн юм байх.
Уг нь Засгийн газар тэвчиж болох зардалдаа Хамтын тэтгэврийн хуулийг оруулжээ. Энэ хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан юм. Хэрэв хууль хэрэгжиж эхэлбэл, Нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгох байв. Харамсалтай нь, “шашин төрийг хослуулан баригч”-даас болж, олон жил хүлээгдэж батлагдсан хууль үйлчлэхгүй байх магадлалтай боллоо.
Хамтын тэтгэврийн хуулийг өмнөх парламентын гишүүд хэлэхдээ “Иргэн насаараа нигмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгөө” хамтын тэтгэврийн хууль батлагдсанаар авах гэж буй асуудал. Манай улсад сүүлийн жилд нас баралт залуужсан. Тэр тусмаа эрэгтэйчүүд 60 нас хүрэхгүй нас барж байна гэсэн статистик судалгаа баталсан. Тэтгэвэр авах насны хувьд эмэгтэйчүүд 55 нас, эрэгтэйчүүдийн хувьд 60 нас. Ингэхээр тэтгэвэр авч чадахгүй нас барах нь нийгмийн даатгалын шимтгэл насаараа ажиллаж төлчихөөд үр дагаварыг нь хүртэж чадахгүй байгаа юм. Тиймээс “Хамтын Тэтгэвэрийн Хууль батлагдсаар эхнэр болон үр хүүхдүүд нь авах нь тухайн хүн ард гэрт сэтгэл хоргодох биш жаахан ч гэсэн сэтгэл амар амгалан нойрсоно. Шашин, сүсэг бишрэл ярихад иргэд ийнхүү ярина.
Хууль батлагдвал өрхийн амьжиргааны төвшин нэмэгдэж, нийгмийн олон эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.
Гадны олон орон тэр дундаа АНУ гэхэд Тэтгэвэр хамгаалах тухай хуулиараа эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг нь шууд өвлүүлэн өгөх ёстой байдаг байна. Мөн Швед улс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журамтай. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын хэсгийн үлдэгдлийг өвлүүлэхдээ тухайн нас барсан даатгуулагчтай нас чацуу, тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг байна. Үүн шиг олон улс насаараа шимтгэл төлсөн иргэдэд буцаан мөнгийг нь өгдөг юм. Харин манай улс өнгөрсөн жил тэтгэврийн тогтолцоондоо томоохон алхам хийж, дээрх улсууд шиг тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж чадсан ч Сангийн яам болон Ерөнхий Сайд ухраагаад байгаа юм.
Ухраасан нь буруу шийдвэр гэдгийг ярих нэгэн байхад зөв гэх нь ч бий. Гол нь ухраасан нь буру гэдгийг ярьж байгаа хүн нь өөрөө буруу буюу ашиг сонирхлын зөрчилтэй байна. Ингэснээр ахмадын тэтгэврийн талаарх яриа газар авахгүйд хүрээд байна. Тэр хүн нь Г.Баасан.
Г.Баасан өнгөрсөн хугацаанд ахмадын төлөө бараг дуугараагүй. Өөрөөр хэлбэл АН-аас байраар шагнуулаад ахмадуудынхаа төлөө дуугарахгүй чимээгүй байсан бөгөөд сонгуулийн өмнө “Сюрприз” хэмээн гарч ирсэн. Сонгуулийн дараа дахин чимээгүй болсон. Харин энэ удаад тэрээр хамтын тэтгэврийн асуудлаар ярьж байгаа нь АН-ынхан тэр тусмаа С.Эрдэнэ, Х.Баттулга нарын захиалгаар дуугарч байгаа гэдгийг хэлэх хүн байна. Уг нь хамтын тэтгэврийн талаар өөр хүн дуугарсан бол ард түмэнд илүүтэй хүрэх байсан биз...
М.Буянжаргал
злчин · 2016/09/20
тэтгэврээ л зүгээр нэм нэгийг нь үхэхийг хүлээх хэрэггүй бузар АНын тэнэгүүд амхадууд амьд бсандаа яаж гай болсон юм
злчин · 2016/09/20
хамтын тэтгэвэр хэрэггүй юм гэсэн үг юм нэг нь үхвэл л мөнгө өгнө тэгэхгүй бол тэтгэвэр нэмэхгүй гэсэн л үг биздээ
Зочин · 2016/09/20
tetgevree l nem oor vu hereggui
Зочин · 2016/09/20
okay
МАН ЗҮТГЭНЭ · 2016/09/20
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
зочин · 2016/09/20
Хамтын тэтгэвэр гэхгүйгээр нийт хөгшидийнхээ тэтгэврийг нэмэх хэрэгтэй шүү дээ