Эмэгтэй түшээд зугаалж, энд хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд үхэж байна
2016/09/23
С.ЗОЛБОО
Монгол Улс түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүдтэй боллоо. Тэр ч утгаараа хүн амын тэн хагас буюу 1.5 сая охид бүсгүйчүүдийг төлөөлөх, төрийн муу савраас хамгаалах үүрэгтэй 13 эмэгтэй төр түшилцэж байгаа юм. Гэхдээ тэд улс төрд орсныхоо хэргийг гаргаж чадахгүй явна. Өөрөөр хэлбэл, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадалгүй, ард түмний өмнөх анхны шалгуур, улс төрийн эхний алхам дээрээ бүдрэв. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэггүй гэж үзсэн нь тэдний оноогоо алдах, иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх хамгийн том шалтгаан байлаа. Магадгүй ирэх дөрвөн жилийн өнгө нь үүгээр ч тодорхойлогдож мэдэх.
Эмэгтэй гишүүд дахиад л иргэдийн шүүмжлэлд өртөж. Учир нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, М.Билэгт, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчилж байгаа юм. Айлчлалын тухай Солонгосын хэвлэлээр байсхийгээд гарч. Гагцхүү өндөр дээд хэмжээний уулзалтад улсынхаа нэрийн хуудас болж яваа бүсгүйчүүдийн хувцаслалт олны шүүмжлэлд өртжээ. Тэрдундаа сошиалынхан эмэгтэй түшээдийн өнгө алагласан хувцаслалтад сэтгэл дундуур байгаагаа хэлж, үндэснийхээ хувцсийг өмсөхийг ч зөвлөсөн байна.
Эмэгтэй гишүүдэд танилцах судлах зүйл мэдээж байдаг л биз. Гэхдээ урдах ажлаа сайн хийж чадахгүй урьсан болгон руу гүйж очиж таарахгүй. Улсаа төлөөлж яваа бол ядаж л төрийн ёс дүрмээ сахих хэрэгтэй. Найзуудтайгаа зугаалж яваа бол өөр хэрэг. Хамгийн чухал асуудал бол элдэв айлчлал гэхээсээ илүү эхлээд үүргээ биелүүлж охид бүсгүйчүүдээ хамгаалчих. Түшээдийг тэнд зугаалж, уригдаж явахад энд охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөж амиа алдаж байна. Намынхаа даалгавраар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн эсрэг кноп дарчихаад зугаалж явах хэдхэн хоногийн хооронд хоёр ч бүсгүй харамсалтайгаар амиа алдлаа. Олонд мэдэгдсэн нь энэ болохоос дараад өнгөрсөн нь хэд байгааг мэдэхгүй. Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Гэр бүлийн хүчирхийлэлийн хуулийг хүчингүй болгож, Эрүү, зөрчлийн хуулийг хойшлуулсан арчаагүй улс төрчидтэй хариуцлага тооцож, хоёр эмэгтэйн алтан амийг нэхэх хэрэгтэй юм. Дарханд нэг эмэгтэйг нөхөр нь хоёр цаг зодож алсан, хэн ч туслалцаа үзүүлээгүй. Сая бас 4 хүүхэдтэй жирэмсэн эмэгтэйг нөхөр нь зодож алсан байна. Ийм л учраас хүний эрхэд ээлтэй эрх зүйн системийг цогцод нь бүрдүүлэх хуулиудыг хийсэн билээ” гэсэн байна. Харгис нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хамгаалах, өмгөөлж дуугарах эрх нь төр түшилцэж яваа эмэгтэй гишүүдийнх юм шүү. Хүчирхийлэлд өртөж, үг хэлэх эрхээ хязгаарлуулсан, магадгүй маргааш ч харгис балмад этгээдийн гарт амиа алдаж мэдэх. Энэ амь бүгд түшээдийн гарт бий.
Энэ оны хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 764 гэмт хэрэг бүртгэгдэж, долоон хүн нас барсан нь өмнөх оныхоос мөн л 30.4 хувиар өссөн . Сүүлийн зургаан жилд 90 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаад байгаа гэх та бүгдийн гар дээр тов тодорхой байгаа тоо баримт одоо хангалттай бишүү. Дахиад хуулийн төлөөсөнд охид, бүсгүйчүүдийн амийг “өгөх” ёсгүй.
Эх сурвалж: www.polit.mn
zavaan amitdad · 2016/09/23
Emegtei gishuudee ajlaa hiigeechee. Zavaan yumnuud yu hiisen gej zugaaldag bn aa. Ard tumnee bodooch. ,
Гуниглал · 2016/09/23
даанч дээ та нарын өмсөх хувцас олон байна тиймээс л сонголтоо хийж чадаагүй байх бас хэтэрхий цамаан хөөрчихсөн учраас улсын нүүр царай төрийн түшээ гэдгээ мартчихсан бололтой өрөвдмөөр амьтад . Ер нь сүүлийн үед бид сонголтоо яаж хийснээ бодохоос аймаар....
Зочин · 2016/09/23
намын утсан хүүхэлдэйнүүд, ялзарцан
zzz · 2016/09/23
ereen myaraan bolson nastai emee avgaichuudl haragdaj bn ajil heregch huvtsalaachee deern nahilzaj boholzood yamar dolignuur byalduuch haragdaj bnaa iim emee avgaichudaar tor bariulchhaar yu setgej yu hiihevdee oilgoljtoi nahilzaj boholzoodl yavnshdee zaluuchuudaa gargaj irmeer yum songogch irgedee
Зочин · 2016/09/23
nice
бнннннннннн · 2016/09/23
эмэгтэй гишүүдээ та нарыг олон охид бүсгүйчүүд харж байгаа шүү. та бүхэн сайн ханьтай байж болно. гэтэл монголд архичин, араатан шиг араншинтай ээж дүү нараа айлгаж, эхнэр хүүхдээ хүчирхийлж яваа олон эрчүүд бий шүү. гандангийн тэнд хашааныхаа гадна согтуу хүүгээсээ айж өдөржин гадаа суудаг сохор эмээ, архичин аав ээжийнхээ амьдралаа аваад явж чадахгүй байдлаас болж өдөржин ажил хийх хүүхдүүдийг өмгөөлж дуугарах гишүүд ядаж эмэгтэй гишүүд бна уу??????????