“Рио-2016” паралимпийн пауэрлифтингийн 88 кг-ийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртэн бахдам амжилт гаргасан Э.Содномпэлжээ болон түүний багш дасгалжуулагч Ш.Энхсайхан нарыг “Golden Gym fitness” клубийн зүгээс баяр хүргэж хүлээн авч уулзлаа.

Мөн “Golden Gym Fitness” клубийн дэргэд өөрсдийн хэвтээ шахалтын болон хүчний төрлийн албан ёсны сургалтаа нээн ажиллуулахаар болсон бөгөөд цаашдын тэмцээн уралдаанд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.Уг сургалт нь цаашдаа олимп, паралимп болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд Монгол улсын нэрийг гаргах баг тамирчдыг бэлдэх зорилготой ба тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ч мөн хамрагдаж болох юм байна.

 

Пауэрлифтинг, хэвтээ шахалт, хүчний төрлөөр хичээллэх сонирхолтой бэлтгэл сургуулилт хийх хүсэлтэй бүхий л насны хүүхэд залуусыг урьж байна.