Гадны таван банк төлөөлөгчийн газраа байгуулаад байна
2016/10/08
БНХАУ-ын "Bank of China” манайд өөрийн салбарыг нээх хүсэлтийг албан ёсоор тавиад байгаа. Тэгвэл нэмэгдээд ХБНГУ-ын "Deutsche Bank”, АНУ-ын "Goldman Sachs” банкууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илгээжээ.
Энэ тухай "Гаднын банкууд хувийн хадгаламж, бага хэмжээний зээл олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Энэ саналуудыг Сангийн яам судлаж үзээд Монголын санхүүгийн салбарыг бодлогын төвшинд хамгаалахын тулд Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар санал авахаар Монголбанканд албан тоот хүргүүлсэн" гэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдээлсэн байна.
Гадны банкууд орж ирснээр арилжааны банкуудын зээлийн хүү буурч, шударга өрсөлдөөн бий болно гэж эдийн засагчид үзэж байгаа. Банкны тухай хуулиар гадны банк манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд төлөөлөгчийн газраа байгуулах ёстой байдаг. Тэгвэл өнөөдөр манай улсад 5 банк төлөөлөгчийн газраа нээгдээ байгаа аж.
Үндэстэн агентлаг
содном · 2016/10/09
Яг одоо энэ цаг үед орж ирэх гээд байгаа банкууд бол ганц л зорилготой байхдаа.Манай мөнгөнөөс өөр юм мэддэггүй,банк,санхүүгийн ямар ч мэдлэггүй олигархуудыг ашиглан газар нутагт минь л шунаж байгаалдаа. Тийм учраасэнэ олигархууд байгаа цагт гадныбанкуудыг оруулахаа түр азнасан нь дээр байхаа. Одоо ер нь дээр дооргүй танай,манай нам гэж солиорцгоож байхаар эд нарыг сайн шахаж байгаад ҮХ,СХ,Н-уудын тухай хууль,зэрэг гол гол хуулиндаа өөрчилөлт оруулах замаар 2 танхимтай ИХ-тай болж Е, ЗГ, ЕШ,ЕП,ЕА,ЦЕГД,МХЕГДарга зэрэг гол албан тушаалтнуудыг УИХ-ын дээд танхимаас сонгодог болчихвол энэ олигархуудаас салж болох байхаа. Эднээс салах өөр арга алга шиг байна.Монгол улсын сум,хороо бүрээс 1,1 төлөөлөгч сонгож УИХ-ын дээд танхимыг бүрдүүлээд,тэнд сонгогдсон намуудын харицаагаар УИХ-ын доод танхимыг бүрдүүлж,тэнд сонгогдох хүмүүсийн нэрсийг дээд танхимын гишүүдээр сонгох арга байж болох юм.Ингэвэл манай УТ,ЭЗ жаахан сэргэж магадгүй юм.
Irgen · 2016/10/09
Манайхан шиг банк санхүүгийн мэдлэг, туршлага багатай орон гадны банкуудыг оруулж ирэх хэрэггүй дэ.
Газар нутгаа өрөнд алдацгаана шүү. Яг Тажикстан шиг.
Зочин · 2016/10/08
okay