'Монголд анх удаа "Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн тус тэмцээний ялагч өчигдөр “Корпорэйт” /Corporate Hotel Convention Center/ концертын их танхимд тодорлоо.

"Face of Beauty International-2016” тэмцээний ялагчаар ОХУ-ын мисс тодорсон бол дэд байрт Зимбабве, гуравдугаар байрт Филиппиний мисс орлоо. Эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо дөрөвдүгээр байрт орсон бол Португалийн мисс шилдэг тавд багтжээ.

Энэхүү гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын шүүгч нар шүүн явуулсан юм. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “АМЬД БАРБИ” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан юм.

М.Буянжаргал

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10