ХААН банк таниас мөнгө "шулдаг" болжээ
2016/10/12
Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ.
Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг нэмж авч байхаар болжээ.
Бичээч миний бие өөрөө “Хаан банк”ны хэрэглэгч бөгөөд уржигдар дансанд байсан мөнгөнөөсөө 10000 төгрөг автал “бэлэн зарлага” нэрээр 300 төгрөг хасагдсан юм. Хэрэглэгч бид өмнө нь иймэрхүү жижиг хэрнээ хувийн эдийн засагт нөлөөлөхүйц шимэгч үйлчилгээг анзаардаггүй байж. Угтаа бол би гэдэг хүн тухайн банкны хэрэглэгч бөгөөд мөнгөө хадгалуулсныхаа хариуд хүү тооцуулж авдаг, харин “Хаан банк” миний мөнгийг надад өгч буй хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэйгээр өөр нэгэн хүнд зээлүүлдэг шүү дээ. Гэтэл хааяахан очоод данснаасаа мөнгө авахад 10000 төгрөг гаргаж өгснийхөө хариуд 300 төгрөг авч буй нь үнэхэрээ шударга бус санагдлаа.
Энэхүү сонин үйлчилгээг өмнө нь байсан эсэхийг асууж лавлатал урьд нь 150-200 төгрөг авдаг байсан аж. Би ч анзаараагүй явж үүнийг, Хаан банкны оочер дараалал ямар билээ, тэрхүү оочерлон зогсож байгаа хүмүүсийн бараг 80 хувь нь данснаасаа мөнгө авах гэж буй хүмүүс байдаг. Гэтэл банк хэрэглэгчээ өөртөө татаж депозитоо зузаатгасны дараа хэрэглэгчид “шанаа” өгч буй мэт данснаас нь мөнгө гаргаж өгөхдөө мөнгө авдаг энэ сонин үйлчилгээг болимоор юм. За энэ гажиг үйлчилгээгээ халж чадахгүй юмаа гэхэд бэлэн мөнгө авсан тохиолдолд авдаг 300 төгрөгөө 100 төгрөг болгон хямдруулж ядруухан үйлчлүүлэгч бидэндээ бэлэг бариж болохгүй юмуу?
Хаан банк гэсэн өндөр сэнтийд заларсан нэртэй энэ банк үйлчлүүлэгчээ Хаан шиг хүндлэх биш үйлчлүүлэгчдээ хаан шиг дээрэлхүү тэднийгээ шулж олсон мөнгөөрөө өөрсдөө баяждаг овжин арга мэхийг хэрэгжүүлээд байна уу?
Тус банканд дансгүй монгол хүн байхгүй атал иймэрхүү ломбардынх шиг жижиг заль хэрэглэж байж үйлчлүүлэгчдээ үргээх вий дээ
Бичээч би маргаашийн дугаарт “Хаан банк”ны өөр нэгэн шимэгч үйлчилгээг нийтлэх болно.
Үргэлжлэл бий…
О.Анирзун
Эх сурвалж: amjilt.com
Zochin · 2016/10/27
Shimtgel eneter geed mongo avah shiljvvleh geed vilchilgee bvrees l baga bagaar avdagaaa ugaas bolichmoor ymaaa
Asuudal · 2016/10/25
Huvi hunii hadgalamjiig ni avch ashigladag shuu banknii ajiltanguud ni. Novshnuud. Dotood hyanalt bhgui
zochin 1 · 2016/10/25
tetgeweriin zeel dr hvvg n 2 udaa dawhar awchdag zeelee tilyal awtsan bj bainguut ayn gj zarlana hugatsaa urtslaa gd tgenguut urdni zeelsen mongonii hvvg awtsan bj nemj zewl awanguut ter mongon dre nemeed dahiad awchina amar bga iz
Зочин · 2016/10/13
Zeelee odor 12tsagaas omno tolvol oor dungeer 12tsagaas hoish tolvol margaash ruu shiljsen geed neg honogiin huu awdag yum bna lee shuu
хулихдуулсан зээлдэгч · 2016/10/13
Хаан банкнаас ипотекиин зээлээр орон сууц авии гээл очхоор иим юм болохгүй тиим юм болохгүй гэж энгиин орон сууцны зээл бол болно тэгээд тасралгүй 6.сар төлсөнии дараа дахиад материалаа судлуулаад ипотекд оруулж өгии гэчээд оруулж өгөхгүй бараг жил бож бн.сариин төлбөриин 430иин 24м нь үндсэн мөнгө бусад нь хүү гээд бодчих арай л байхымаа.хажууд нь энэ гай болсон МАН гарч ирээд зээл зогсоогоод тэриин хаан банк овжин ашиглаж байн шүү.хаан банк .МАН 2.ын гайнуудииг хараал идээсээ
хаан банк зэвүүн · 2016/10/13
хаан банкныхан арай дэндүү 50 аас дээш насны төрийн ажилтан цалингийн зээл авч болдогггүй 50 хүрсэн л бол үхчихнэ гэж боддог юм байхдаа хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж хүний эрхийг зөрчдөг байгууллага бол ХААН банк манайхаан ХААН банкнаас цалин авдагаа болиод өөр уян хатан нөхцөлтөй банкаар үйлчлүүлэе гэж үйлдвэрчний байгууллагадаа санал тавьцгаая эсэргүүцэе
uurtai hun · 2016/10/13
Er ni mungu avah yamar shaardlaga bnaa bid munguu hadgaluulaad ter mungiig ni tsaash ni undur huutei zeeluulj ashig olj bj hadgaluulsan humuuseesee yadaj mungu avahaa bolimoor yum
zochin · 2016/10/12
unuudur gehed l eej maani haan banknaas urhiin zeeleer 5000000 tug awlaa. getel jiliin 30 huwiin huutei(undsen 5000000tug +zeeliin huu 1500000 garan myangan tugrug+ zeeliin shimtgel 1 % buyu 50000 tug+gazriin gerchilgee baritsaalsnii
Gee · 2016/10/12
Mongoo unegui gargaj awah gants l arga bna. Ter ni internet uilchilgeeg jiliin 10000aar neelgene. Ih olon guilgee hiideg humuusd ashigtai. Buh guilgee n unegui boldog yum. Mongoo dansand hiih hunii dansruu n mongoo shiljuuleed dansand oroh bsan mongiig awah heregtei. Mobile 100tug
Уугаа · 2016/10/12
Угаасаа анхнаасаал лалрын банк байсан бүгдийг шулдаг ажилчдаач шулдаг хогийн банк салж өгөхгүй юумаа одоо болтол өртөө
Зочин · 2016/10/12
TURIIN ALBAN HAAGCHDIIG BVR HUCHEER HAAN BANKNI HEREGLEGCH BOLGOCHOOD BUH TSALIN N ZEELEND TATAAD SUUJIIDAG
YDAJ ZEELIIN UILCHILGEENIIH N HVV BAGA BAIJ BOLNOODO ARAI DENDU BANK SHVV
Зочин · 2016/10/12
BALIAR YUMNUUDIIG SAIN MOSHGOOREI
se · 2016/10/12
harinch baga idvvlj naadhaas cni aimaar ym bnaa sain bicheed og jigshtelni
Зочин · 2016/10/12
хульхи банк
zochin · 2016/10/12
энэ үйлчилгээг бид мэдсээр байж дуугүйл өнгөрдөг. цаашдаа энэ талаар олонхүн энэ мэтчилэн санал бодлоо хэлж энэ үйлчилгээг 20-30 төгрөг болгож бууруулах гэдэгт бүгдэрээ санал нэгдэж хэрэгтэй байнаа
воль воль · 2016/10/12
энэ арай дэнднээ. теллерээс мөнгө авлаа гэж 300 авхаараа яадгийн.
чимэг-очир · 2016/10/12
хөдөө орон нутагт хэцүү л үйлчилгээтэй
aril · 2016/10/12
teneg hog