“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр загвар өмсөгчдийн дундаас нүд хөмсөг болсон хөрслөг бор охиныг сонгон холбоо тогтоодог.
Тэгэхдээ ямагт хайрын гурвалжин үүсгэж, хоёр хөөрхөн бүсгүй хоорондоо дуугарахгүй болтол зай барьцгаадаг. Нэг үе Пүрэвсүрэн, Ариунцэцэг хоёр охиныхоо аав Мянганбаяраас болж, хоорондоо үг солихгүй тэс хөндлөн харж явсан. Ариунцэцэг, Пүрэвсүрэн хоёр одоо алтны магнатаас салан дахиад өөр хүмүүстэй амьдарч, хүүхэд төрүүлсэн болохоор энэ нь мартагдсан дууль болоо биз.
Ц.Мянганбаяр топ модель О.Пүрэвдуламыг гэргий болгон авч, Тэнгэрмаа нэртэй хөөрхөн охинтой болсон. Хажуугаар нь Намуунаа гэдэг хөөрхөн бор охинтой нэр холбогдож, охиныхоо ээж О.Пүрэвдуламын сэтгэлд сэв суулгасан. Одоо нэг үед загвар өмсөж байгаа О.Пүрэвдулам, Намуунаа хоёр загварын шоун дээр таарахаараа хоорондоо үг сольдоггүй.  О.Пүрэвдулам намдуухан, харин загвар өмсөгч Намуунаа хааяахан борс дарс хүртчихдэг болохоор “Намуунаа нам ууж байна” гэж нөхөрсгөөр шоглодог.

www.tovchoo.mn