Үүрэн цахилгаан холбооны Мобиком компаниас нэгэн хэрэглэгч 2016 оны 10-р сарын 11-ны орой 7 хоногийн хязгааргүй дата багц 5000 төгрөгөөр худалдан авсан байна.

Гэтэл маргааш нь таны хэрэглээ 500 MB-д хүрсэн тул хурдаа 256 Kbs болгов гэсэн мессэж иржээ.

Өнөөдөр 2016 оны 10-р сарын 13-ны өглөө 8:30 минутын үед таны хэрэглээ 1 GB болсон тул бид хурдаа 40,4 Kbps болголоо гэнэ. Луйвар нь дэндсэн Мобиком компани мөнгө авах болохоор санал болгож өгдөг хэрнээ буцаагаад авах болохоороо хэрэглэгчийн эрх ашгийг шууд зөрчиж өөрийн дур мэдэн хурд, хязгаарыг бууруулж авах нь хэрээс хэтэрсэн явдал болоод байгааг үүгээр илтгэж байна.


Хэрэглэгчээс 5000 төгрөг авчихаад дата хурдыг нь хэрэглэгчийг дэндүү доромжилж байгаагийн илрэл юм. Ердөө 2 хоногийн дотор л Мобиком гэгч корпораци нь төлөөсөө эргүүлээд авахдаа харин ч нэг шулна нь гэгчийг үзүүлээд өгчээ.

10-р сарын 17 өдрийг хүртэл хугацаатай авсан 5 хоног дутуу байхад хэрэглэгчийн утас интернэтэд орохгүй уншаад байгааг талаар нэгэн хэрэглэгч гомдол гаргажээ. Ийм арга ядсан хэрэглэгчийн эрх ашгийг бодохгүй зөвхөн компанийн ашиг, орлогыг бодсон увайгүй үйлдлийг зогсоох нь зүйтэй гэдэгт олон хэрэглэгч, уншигч санал нийлэх болов уу.

 Өдөр бүр цаг минут тутамд тус үүрэн холбооны операторын хэрэглэгчдээс удаа дараа гомдол ирдэг ч үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийсэн талаар холбогдох байгууллагууд нь дорвитой мэдээлэл өгөлгүй өдийг хүрлээ.


Мөн эхний 6 секунтэнд төлбөр авдаггүй байсан бол тус компанийн 2222 дугаарын оператор угаасаа авдаг 1 секунт ч байсан дор хаяж 70 төгрөг унах болно гэдгийг ч давхар сануулаад авсан юм. Луйвардаж, доромжилохоосоо өмнө хэрэглэгчдэд рекламаа зөв тайлбар байхгүй бол иргэд та бүхний рекламанд хууртан хохирсоор байна.  

Энэхүү хэрэглэгч хэлэхдээ: “Эхнээсээ 1 GB хүртэл ашиглана гээд хэлэхгүй яагаад хүмүүсийг 40,4 Kbps хурдаар доромжилно вэ” хэмээн хэрэглэгчээс гомдол ирж үүнд дургүйцэх иргэд олон байгааг сэтгэгдэл дор бичсэн байв.

Энэ мэтчилэн “Мобиком” корпорацийн луйврын талаархи гомдол тасрахаа больж. Харин хэрэглэгчийн гомдол, санал хүлээн авдаг гэх 2222 тус дугаар луу удаа дараа залган гомдол гаргадаг ч гомдлоо устгадаг, хариу өгдөггүй гэгчлэн басамжилсан байдлаар удаа дараа харьцаж байдаг.

Нэг үе луйвар нь дэндсэн аргын талаар хэрэглэгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж О.Магнай Мобикомтой дайтна хэмээн амлаж байснаа хэлэлцээр хийсний дараа нам гүм болж, амаа үдүүлсэн мэт дуугүй байх болсон. Ингээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад ч асуудлыг огтхон ч шийдэхгүй байх болсон хэмээн иргэд ихээр бухимдаж байна.


Үүрэн телефоны зах зээлд анхдагч гэдэг утгаараа тус корпораци орон даяар сая хол давсан хэрэглэгчтэй ч улам л шуналтаж, хүмүүсийг шулсаар байгааг хэлэх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Иргэдийн удаа дараагийн ийм олон гомдлуудыг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдсээр байж харин ч тус компанийг өмгөөлөх хандлага гаргадаг болсон. Япончуудын мэдлийн тус корпорацийн асуудлыг шийдвэрлэж, дараа төлбөрт дугаарыг ашиглаагүй байхад хагас зуун мянгаараа гардаг төлбөрийн мөнгөнөөс эхлээд зохицуулах асуудлуудыг иргэд хүлээсээр л... 

М.Буянжаргал