Дэлхий ертөнцөд хөөрхөн, сайхан төгс болох гэсэн хүн эр, эмгүй болжээ. Харин насаараа өмнөхөөсөө ч муухай болсон түүх олон бий.


Тодруулбал, Солонгосын нэртэй дуучин цагтаа чамгүй хөөрхөн байсан бүсгүй бага зэргийн гоо сайхны мэс засал хийлгэж, үрчлээгээ багасгаж улам хөөрхөн болох гэж байн байн тариа хийлгэдэг байснаас үүдэн толгой, нүүр нь хөөж томроод нүүрнийх нь зарим хэсэг унжиж яг л бульдог нохойтой адил болсон байгааг бид харсан. 


Харин манай улсад гоо сайхны хагалгаа хийдэг олон газар бий. Монголд нэлээн томоохон орон зай эзэлсэн эмнэлэгт үзлэг болон үнийн талаар тодруулага хийхэд цаг одоогоор байхгүй ачаалал ихтэй байгааг хэлээд сарын дараа хагалгаанд орж болно гэнэ. Өдөрт багадаа 5-6 хагалгаа ордог гэлээ.


Үнийн хувьд ч өртөг өндөр юм. Төгс Ялгуун гоо сайхны хагалгааны эмнэлэгт нүдний давхраа болон хамар өндөрсгөх хагалгаа 450 мянгаас -1 сая 500 мянгын хооронд бол хөх томруулахаар бол 5 сая төгрөг гэж байна. Харин Сонгодо эмнэлэг хөхний хагалгааг 10 сая төгрөг бусад үйлчилгээний үнийн тарифыг асуусан боловч ирж уулзаж үнийг нь мэдэх боломжтой гэсэн юм. Өөр олон хувийн болон улсын эмнэлэгт давхраа, хамрын хагалгааг 150,000-500,000 төгрөг болж байх юм. Боломжтой бүсгүйчүүдийн хувьд үнэтэй эмнэлгийг зорьдог бол золиос болон туршилтын туулайны эздээр хөдөө орон нутгаас болон амьжиргааны түвшин доогуур гэж хэлэгдэх бүсгүйчүүд зорьдог байгаа юм.

Харин гоо сайхны хагалгаа бүсгүйчүүд ихээр хийлгэж өргөн бизнес болсон тул нүдний эмч жижиг эмнэлэг нээн давхраа оёж байгааг мэдүүштэй юм. Мэргэжлийн болон мэргэжлийн бус эмнэлэгүүд олон нээгдэж хүний гоо сайханд халдах газрууд олон байгаа юм.

Тодруулбал, Манай улсад дунд зэргийн хувийн эмнэлэгт нэгэн охин том нүдтэй болохын тулд давхраагаа том хийлгэж дээшээ харж чаддаггүй болсон байна. Мөн Солонгос улс гоо сайхны мэс заслаар алдартай сайн гэгддэг ч нэгэн Монгол бүсгүй жуулчлалын газраар дамжуулан Солонгос улсад хөх томруулах буюу силикон хөх хийлгэхээр зорьсон байна. Гэтэл гялгар уутанд ус хийгээд хөхөнд нь хийчихсэн мэт болсон байна. Ингээд гомдолтой гэж хэд хэдэн удаа явж 3 удаа хагалгаанд орсон ч өөрчлөгдөөгүй байна. Ингээд хохирч үлдсэн тохиолдолтой таарсан юм.

Гоо сайхны хагалгаа хийх эмнэлгүүдийн хувьд иргэд өөрийн дур сонирхолын үүднээс хагалгаанд орж байна, ямарваа нэгэн гарах үр дагавараас хамаарч асуудал үүсвэл эмнэлэг хариуцлага хүлээхгүй гэдгийг зөвшөөрч байна гэсэн бичигт гарын үсэг зуруулах нэгэн байдаг бол байхгүй газар ч байна. Энэ нь сохор болсон ч гарах үр дагаварыг бид хариуцахгүй гээд шууд хэлж байгаа юм.

Үүнд ямар нэгэн зохицуулалт, хууль, дүрэм, журам байхгүй учир найдвартай эмнэлэгт хандаж байх эргээд буцах хаягтай, хагалгаа амжилтгүй болсон ч дахин хагалгаанд оруулах гээд хохирол бага амсахаар газарт хандах нь зүйтэй болоод байна. Залуу, бүсгүйчүүд туйлшрах нь ихсэж хэн нэгэн хүний ам болон нэгнийхээ хийлгэсэн газарт хандаж хохирох тохиолдол гарсаар байгаа юм.

М.Буянжаргал