264 Монгол хүүхэд гадаадын иргэнд үрчлүүлсэн байна
2016/10/29
1999 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 264 Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн байна. Үүнээс 2016 онд Монгол Улсын харьяат 5 хүүхдийг гадаадын иргэний гэр бүлд үрчлэгджээ.
Тэгвэл гадаадын иргэн Монгол хүүхдийг өргөж авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлдэг юм байна.
- Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтарч гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;
- Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
- Өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
- Энэ журмын 8-д заасан харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт; /60-аас дээш насны гадаадын иргэн, эцэг эх байх эсэхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхгүй./
- Гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл зэргийг бүрдүүлдэг ажээ.
Монгол улсын хувьд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нь үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг үрчлэгчийн харьяалах улсад суугаад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагад албан ёсоор мэдэгддэг байна. Тиймээс Монгол хүүхэд үрчилж авсан гэр бүл үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдээлэл ирүүлэх үүрэг хүлээдэг ажээ. Мөн шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангадаг байна. .Үрчлэлтийн асуудалд олон нийтээс тавих хяналтыг Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын итгэмжлэгдсэн этгээд хэрэгжүүлдэг ажээ.
Зочин · 2016/10/29
manaihan hynalt tavidagui ugui teren shig hudlaa zuil bhgui
irgen · 2016/10/29
yaj shu amidarch yavdag ym bol doo huurhiis amidral ni az jargalaar duuren byalhaj , sain saihan yavaarai da