"Мунзуй" хочит  иргэн Г.Нямдорж нь Сэлэнгэ аймгийн нутаг дахь Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын хил нэвтрэх гэж байхад нь  Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилжээ.
 
Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн,  Эрүүгийн хуулийн 149.3 "бусдыг далайлган сүрдүүлсэн",  125.1 "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" гэсэн зүйл ангиар шалгагдан хоригдож байсан ба 10-р сарын 20-нд  батлан даалтад гараад байжээ.
 
Тэрбээр 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завдах үедээ зүсээ хувиргасан байсан гэнэ.