Турк сургуулиудыг хаахыг Монголын талаас хүсчээ
2016/11/03
АНКАРА./TurkeyTimes/. Туркийн Парламентын дарга Бюлент Арынч ердөө 10 жилийн өмнөх одоогийнхоос эрс өөр дүр зургийг эргэн дурслаа.
Тэр үед Монголд 5000 долларын цалинтай, тусгай орон байр, унах унаагаар хангагдсан сайхан ажил байна гэхийг нэгэн дипломатч сонсоод “аягатай цайгаа алдаж” байжээ. “Би яавал тэнд амьдрах вэ?” гэж тэр дипломатч асууж байсныг Б.Арынч хэлэв. Өндөр ур чадвартай турк багш нар тэнгэр газар шиг цалингийн ялгааг үл тоомсорлон ердөө 300 долларын цалинтайгаар монгол хүүхдүүдэд хичээл заахаар явж байсныг Б.Арынч тухайн үед онцлон дурдаж байжээ.
Ердөө 10-хан жилийн өмнө Туркийн дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалтны хэлсэн энэ ёжтой үг нь Монгол дахь турк сургуулиуд болон компаниудыг хаахыг тус улсад суугаа Туркийн одоогийн Элчин сайд Монголын албаны хүмүүсээс хүсэхэд хүргэжээ.
Далайд гарцгүй, гурван сая хүн амтай ядуу буурай Монгол Улс 20 жилийн турш хүүхэд багачуудад шинжлэх ухаан болон англи хэлний хичээл заасан энэ сургуулиудыг Туркийн хүсэлтээр хаахаас өөр аргагүйд хүрч байгаа бололтой.
Эдгээр сургууль бол АНУ-д байгаа лалын шашны номлогч бөгөөд Туркийн Ерөнхийлөгчийн “дайсан”-ы дэлхий даяар дэлгэрүүлсэн өргөн сүлжээний нэг хэсэг нь юм. Эдгээр сургууль нь Монгол дахь хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын тэргүүн эгнээнд олон жил бичигдсэн. Багш нарын ихэнх нь Туркийн нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн хүмүүс бөгөөд турк сургуулийг төгсөгчид нь Турк, Европ болон АНУ-д суралцах боломжтой байв.
Гэтэл энэ оны долдугаар сард Турк улсад цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш номлогч Фетулла Гуллены удирддаг хөдөлгөөний үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн өргөн хүрээтэй кампанит ажил өрнөж, улс орнуудад шахалт үзүүлсээр байна. Цэргийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан гэгдэж буй Ф.Гуллен нь АНУ-ын Пенсильвани муж улсад амьдарч, тэндээс өөрийн хүмүүстээ зааварчилгаа өгдөг гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм.
Ардчилсан улсууд дахь сургуулиудыг хаалгах нь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд амаргүй байв. Харин ядуу бөгөөд ардчилсан биш улс орнуудыг Туркийн Засгийн газар амжилттай ятгаж чадсанаар тэдгээр улсад үйл ажиллагаа явуулж байсан Ф.Гуллены хөдөлгөөний сургуулиудыг хаалгаж чадлаа. Туркийн ятгалгад орсон улс орнуудын тоонд Сомали, Экваторын Гвиней зэрэг ядуу буурай улсууд болон Иордан, Азербайжан зэрэг Анкарагийн ойрын холбоотнууд багтаж байна.
Долдугаар сараас хойш Туркийн Засгийн газар Монгол дахь турк сургуулиудыг хаалгах талаар гаргаж буй хүчин чармайлтаа улам эрчимжүүлж байна.
Энэ долоо хоногт Туркийн хууль тогтоогч Нуреддин Небат, Абдулкадир Акгуль, Решит Полат, Фехми Купчу, Зия Актунялдыз, Эркан Хаберал болон Бюлент Йенер Бектасоглу нар Улаанбаатарт очин Монголын Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд болон парламентын дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь Ф.Гуллены сургуулиудыг хаалгах явдал байв.
Эдгээр хууль тогтоогчдын айлчлалаас өмнө Монголын хэвлэлүүдэд “Анкарагийн хүсэлтээр Улаанбаатар дахь турк сургуулиудыг хааж, Туркийн компаниудын хөрөнгийг битүүмжилж, туркчуудыг нутаг буцааж магадгүй” гэсэн мэдээлэл тархаж эхэлсэн юм.
Туркэд үйл ажиллагаа явуулж байсан Ф.Гуллены 3000 дунд сургууль болон 950 орчим хувийн сургуулийг хаах ажиллагааг удирдсан Үндэсний Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Юсуф Тэкин 10 дугаар сарын 13-нд Монголд айлчилж, турк сургуулиудыг хаалгахын тулд Улаанбаатарт шахалт үзүүллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Туркийн төрийн мэдлийн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу TIKA-гийн тэргүүн Сердар Чам Монголд айлчилжээ.
Наймдугаар сарын эхээр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Монголын Гадаад хэргийн сайдтай утсаар ярин Ф.Гуллены хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавихыг хүссэн аж.
Ф.Гуллены хүмүүс Монголд “аюул учруулж болзошгүй” гэж Туркээс Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз өнгөрсөн сард Монголын эрх баригчдад албан ёсоор мэдэгдэж, хэвлэлүүдээр дамжуулан монголчуудад анхааруулга өгсөн байна.
Монголын хэвлэлүүдэд түүний хоёр ч ярилцлага нийтлэгдсэнээс гадна тэрбээр Ф.Гуллены эсрэг кампанит ажиллагааны тухай нэг нийтлэл бичжээ. /2016.10.28/
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
. · 2016/11/04
yag unen
s · 2016/11/03
ashgui2 muusain alan hydagchid ter ergelt hiisn gd bgaa tserguudee jinken nevshirtel zodoj alhiin alsan bnlee muusain hargis nohod !
Зочин · 2016/11/03
yg unen bid nariig turanchuud gj duudag ym bnlee erliiz edr gsn utgatai muu tgsn manai 3 myngan ergen turked amidardag tend dain bolj bsn ch irdeggui bayan gazar baij l baival uhsen ch yhw gsn bodoltoi llruud
ongol ard · 2016/11/03
mongol bol tusgaar uls yu hiihee uursduu medne hench gadnaas zaavar zaavarchilgaa uguh erhgyi
Зочин · 2016/11/03
Хэн дуртай нь МОНГОЛД ирээд Монгол улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг хаах эрх байхгүй.
GG · 2016/11/03
BI LAV SUULIIN HEDEN SAR NETEER TURKUUDTEI HERELDEJ BN!!! PAN TURK TURANISM GEH HUDLAA URIAN DOR MANAI TUVA KAZAK TORGUUD TSAATAN YASTANUUDIIG TURK HUMUUS GEED MONGOLCHUUDIIG HYATDUUD GEED UUR HURGEED BGAA HUMUUSDEE!!! MUU LALIIN LALRUUD BJ UHSENII CHINE ALTAI UGSHILTAI GEJ SHAADAG BNAA!!! TURKUUDIIG NUTAGTAA BITGII HUL TAVIUL EUROPIIIN HUJAA NARSHDEE!!!!!
Zul · 2016/11/03
Ene vnen yum bolow uu