АНУ-ын Флорида мужид нүв нүцгэн жолоо барьж явсан 56 настай эрийг саатуулжээ. Курт Женкинс хэмээх эр хотын төв замаар удаан явж байсан тул цагдаагийнхан шалгатал ийм хачирхалтай явдал болжээ. Тэр ч бүү хэл бэлэг эрхтэн дээрээ булчин хөгжүүлдэг электрон наалт нааж явсан гэж цагдаагийнхан тэмдэглэжээ. Түүнийг өдөр 3:30 цагийн үед баривчилсан бөгөөд бага сургуулийн ойролцоо явж байхад нь саатуулсан тул цагдаагийнхан баривчлахаар шийдвэрлэсэн. Харин тэр баривчилгааг эсэргүүцсэн тул "зодуулжээ".

Нүцгэн жолоо барьсан эрийг саатуулав

Курт одоо олон нийтийн газар биеэ зохистой авч яваагүй, бусдыг садар самуунд уруу татахад нөлөөлсөн гэх зэрэг хуулийн заалтаар шийтгэгдэх бололтой. 

unuudur.mn