Сүүлийн үед “Хутга Мунзуй” хочит Г.Нямдорж хэмээх этгээд ардын баатар аятай хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв төрлийн мэдэгдэл хийх болов.

“Г.Нямдорж үнэхээр олон нийтэд цацаж буй мэдээлэл шигээ өөгүй цэвэр хүн мөн үү. Эсвэл энэ хүнээр бамбай хийж захиалгат улс төр яваад байна уу. Үгүй бол элдэв төрлийн мэдээллээр  “рекет”  хийж мөнгө олох арга сүвэгчлэв үү” гэсэн эргэлзээ олны дунд бий болж эхлэв. “Рецедив” буюу засаршгүй гэмт хэрэгтэн Г.Нямдорж нь  хүүхэд ахуй насандаа орон байрны хулгайн хэргээр шийтгүүлсэн байдаг. Түүнийг 40  мянгатын орон байрны хулгайгаас гэмт хэрэгтний амьдрал нь эхэлсэн гэдгийг  олон хүн ярьдаг. Зөвхөн орон байрны хулгайгаар эхэлснээр сэжиглэгдсэн, шалгагдсан,  холбогдсон хэргүүд ар араасаа хөвөрч байна.

    1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт амамиа алдсан С.Зоригийн хэрэгт “Хутга Мунзуй” хочит Г.Нямдоржийг сэжигтнээр татаж шалгаж байв. Тэрбээр мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн. Хаа явсан газраа мөрийтэй тоглоом тоглож хамт тоглосон нөхдөө зодох, хутгалах зэргээр авирладаг нь олон жишээнээс харагддаг. Тэр ч атугай тоглоомноос  үүдэн иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсан. Хохирогч гомдол гаргаж гэмтлийн зэргээ тогтоолгоход хүнд буюу хүндэвтэр гэмтэлтэй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан нь бий. Харамсалтай нь тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт ач холбогдол өгөлгүй орхисон удаатай. Г.Нямдорж боксын Пан Азийн аварга Д.Лхагватай мөн л мөрийтэй тоглож түүний чихийг огтолж гуян тус газар нь хутгалсныг ойр тойрныхон нь сайн мэднэ. Хачирхалтай нь тухайн үед “Хоорондоо зохицоод өнгөрсөн” гэх нэрийдлээр хууль цагдаагийн  байгууллага ч шалгаагүй. Үүнээс гадна “Хутга Мунзуй” хочит Г.Нямдорж энэ оны дөрөвдүгээр сард мөрийтэй тоглоом  тоглосон хэргээр  нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс долоон сая төгрөгөөр торгуулсан. Эрүүгийн ертөнцөд “Мунзуй” Г.Нямдорж хэмээн хэдийнэ танигдсан энэ этгээд иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсныхаа дараа БНСУ руу оргон зайлсан байдаг. Тус улсад орогнож байхдаа Монгол Улсын иргэн Д.Баттулгатай хамтарч автомашины сэлбэг Монгол руу гаргаж байсан.

    Энэ оны есдүгээр сард иргэн Э, Б, Н нар руу  иргэн Д.Баттулгатай  бүлэглэн  дайрч зэвсгийн чанартай мэс барин  хэрцгий догшин авирлаж, зодож танхайрсан. Эндээс харахад “Хутга Мунзуй” хочит Г.Нямдорж, иргэн Д.Баттулга нар эртнээс холбоотой нь харагдаж байна. Гэвч эл хэрэг гарах үед “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгаллаа” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан. Тэрхүү дуулиант явдал өдгөө ч олны анхаарлын төвд байна. Хамгийн сонирхолтой нь Төрийн ордны хойно байрлах ресторанд “Хутга Мунзуй” Г.Нямдорж өөрөө эрхэм гишүүн рүү хутга барьж дайрсан атлаа төд удалгүй хохирогчийн дүрд тоглох болсон нь хэвлэлүүдэд өгсөн ярилцлагуудаас нь тодорхой харагдана. Ямартай ч шударга үнэн гэж байдаг бол, тэр тусмаа ардчилсан төр үнэн, худлыг дэнслэн ялгаж чаддаг хэвээр бол энэ хэргийг шударгаар шийдэж, олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв мэдээлэлд нэг мөр цэг тавих биз ээ. Тэр дундаа “Хутга Мунзуй” хочит Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхэд халдаж, амь насанд нь халдахыг завдсан хэрэгт хууль сахиулагчид онцгой анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.   

    Өдгөө “Хутга Мунзуй” хочит Г.Нямдоржид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 181.3, 181.2.1, 181.2.5-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

    Эрүүгийн хуулийн 181.3 нь:
“181.3.Энэ  хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

        Эрүүгийн хуулийн 181.2.1 нь:
“181.2.1. догшин авирлаж;”
       
     Эрүүгийн хуулийн 181.2.5 нь:
“181.2.5.бүлэглэж үйлдсэн бол  гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”


дэлгэрэнгүйг  энд  дар

Ж.Гал