MISS & MISTER 2016 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2016/11/28
Голден жим фитнес клубээс уламжлал болгон зохиодог MISS & MISTER 2016 тэмцээнээ 2016 оны 11 сарын 26 нд “Амуре ” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Жил ирэх тусам залуус маань бие бялдар, гоо сайхандаа анхаарал хандуулдаг болсон нь энэ тэмцээнд оролцогчдоос харагдаж байлаа.
Энэ жилийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд нийлээд 19 тамирчин оролцож хүч чадал авхаалж самбаагаа сорьсон юм. Тамирчдын бэлтгэл сургуулилтанд багш дасгалжуулагчдын ур ухаан, мэдлэг чадвар их шаарддаг болохоор өрсөлдөөнтэй, чанартай тэмцээн болсоныг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Ингээд тэмцээний дүнг сонирхуулахад :
Эмэгтэй
1-р байр Отгонжаргал /Салбар 1/
2-р байр А.Дэлгэрмөрөн /Салбар 2/
3-р байр Эрхэмзаяа /Салбар 2/
Эрэгтэй
1-р байр Ж.Баянмөнх /Салбар 1/
2-р байр Б.Нямлхагва /Салбар 5/
3-р байр У.Гансэлэм /Салбар 5/
MISS & MISTER тэмцээнд оролцогсдоос хотын , улсын, тив дэлхийн тэмцээнд оролцох ирээдүйн тамирчид төрөн гардаг болсон нь уг тэмцээн цаг үеэ олсон ач холбогдолтой тэмцээн болж чаддагаараа онцлогтой бөгөөд ач холбогдолтой тэмцээн болдог юм гэж Голден жим фитнес клубын захирал Ц. Баянмөнх ярьж байлаа.