Гэр бүлийн гишүүн мэт болтлоо бидний амьдралд байршсан технологи бол телевизор буюу зурагт юм. Хором тутам шинэчлэгдэн өөрчлөгдөж  буй технологийн дэвшлийг та бид  өсөн торниж буй  үр хүүхдийнхээ адил  энгийн хүлээн авдаг болжээ. Саяхан л нэг хоёроос хэтрэхгүй байсан телевизийн сувгууд өнөөдөр хэдэн арваараа, хэдэн зуун  контент үйлдвэрлэн   түгээж байна.  Тэгвэл бид цаг хугацааг ухрааж телевизор,  контент үзэлтийн талаар уншигч та бүхэнд сонирхолтой баримт хүргэхээр шийдлээ. 

1913-1921

1913 оны үед Сайн ноён хан Намнансүрэн Хаант Орос улсаас анхны дуугүй, богино хэмжээний кино авчран  Богд хааны ордонд үзүүлсэн нь Монголчууд бидний кино үзэх соёлын эхлэл болсон тухай архивд тэмдэглэжээ. Ардын хувьсгалын өмнөхөн нийслэл хүрээнд хэд хэдэн газарт “Сүүдэр ший” үзүүлдэг байж. Үүнд: Сайн ноён ханы Уянгын хүрээ, Хятад хорооллын дөрвөн гудамжны задгай тайз, Оросын “Крым” ресторан гэх мэт.

1921-1945

Ардын хувьсгалын дараа төрийн бодлогоор зөвлөлтөд анхны кино мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1930 онд Монголын анхны кино театр болох “Ард” байгуулагдаж 1936 онд Зөвлөлт Монголын хамтран бүтээсэн “Монгол хүү” үзэгчдийн хүртээл болж эхлэв. 1921-1945 онуудад Монголд нэлээдгүй кино бүтсэн боловч үзэгчдийн хамрах хүрээ хязгаарлагдмал байсан юм. Зөвхөн Улаанбаатар болон цөөөхөн хэдэн аймгийн  төвийн театруудад л  кино үзэх боломжтой байжээ.

1960-1980

Энэ бол Монгол киноны үсрэнгүй хөгжил болоод нийгмийн оюун санаанд кино урлагийн тухай үнэлэмж бүрэлдэж эхэлсэн үе юм. Чухам энэ л үед  киноны тухай үзэл баримтлал Монголчуудын сэтгэлгээнд нэвчиж эхэлсэн гэлтэй. Театрт, гэртээ, хөдөө сумын улаан буланд ч кино үзэх боломжтой болж нийтийн дунд кино үзэх хэвшмэл ойлголт бий болж эхэлсэн юм.   Энэ цаг үед бүтээгдсэн киног өнөө үед Юнивишн компани  HD форматад хувирган хэрэглэгчиддээ хүргэж  буй  нь залуу үеийн сонирхлыг   татсан хэвээр  байна.

1990-2000

Улс оронд  өөрчлөн байгуулалт ид явагдаж байх  энэ хугацаанд мэдээллийн технологид ч  Шинэ эрин үе эхлэв. Кино контентийн хувьд кабелын телевиз, приставка гэх цоо шинэ ойлголт гарч ирлээ.  Кабелын телевизийн нөлөөгөөр Монголчууд  зурагтынхаа өмнө томоотой гэгч нь сууж  “Халтар царайт” үзэж  залуучууд  приставка ашиглан дэлхий ертөнцтэй чөлөөт уулзалт хийж эхэлсэн юм. 

2000-2010

1990 оноос хойш уналтад ороод байсан Монгол кино эргэн сэргэж эхлэв. Сэргэлтэд нөлөөлсөн чухал хүчин зүйл нь орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан Кино театрууд.  Кино театраар үйлчлүүлэх соёлын хандлага идэвхжихийн зэрэгцээ интернэтээр кино татаж үзэх шинэ үзэгдэл бий болсон. Телевизийн сувгийн хүртээмж, приставка, DVD тоглуулагчийн нөлөөгөөр гэртээ кино үзэх  нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болон хувирсан юм. 

2010-2016

Мэдээллийн технологийн шинэ эрин үе болох IPTV 2011 оноос Монголчуудад хүрч эхэллээ. 1990 оны телевизийн хувьсалтай харьцуулахад IPTV бол бидний төсөөлөө ч үгүй байсан өөрчлөлт. Кино үзэхийн тулд кино театр зорих, DVD ашиглах, телевизийн хөтөлбөр хүлээж суулгүйгээр  телевизийнхээ видео сангаас таалагдсан киногоо үзэх боломж нээгдсэн. Тэр бүү хэл хөдөө нутгийн малчид хүртэл гэртээ видео сангаасаа кино үздэг болон хөгжжээ. 

 Одоо бүр  гар утасны  дансаа цэнэглээд үнэгүй кино үзэх ч  боломжтой болж. Тухайлбал   Юнител группын шинээр худалдаанд гарсан 6’000₮-ийн цэнэглэгч КАРТААР дансаа цэнэглээд Юнивишн, Ддэш тв-ээс кино үзэх,  Гэгээнтэн кино театраар үйлчлүүлэх, Юнивишний хэрэглэгчид “БЭЛЭГТЭЙ КИНО”  цэснээс кино үзээд бэлэг авах  гэх мэтээр ухаалаг хэмнэлттэй амьдралын хэв маягт биднийг хөтөлсөөр байна.

Энэхүү нийтлэлээрээ бид Монголын телевиз, кино контентийн 100 жилийн түүхэн товчоог уншигч танд тоймлон хүргэхийн сацуу та бидний амьдралын хэв маяг, сэтгэлгээтэй уялдан өөрчлөгдөж буй технологийн хөгжлийн талаар ч мөн  мэдээлэл  хүргэхийг зорилоо.