Spining+G45-ын хосолсон хөтөлбөр элсэлтээ авч эхэллээ
2016/12/02
Сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд хэдийнээ танил болсон Spinning /дугуйтай аэробик/-ийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Голден Жим фитнес клубын захирал ноён Ц.Баянмөнх багшийгаа энэ удаагийн ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.
Танд энэ сайхан өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэн мэндчилье.
Баянмөнх: Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
Сур: Олон сонирхолтой арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулж, нийтэд хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлдэг Голден жим фитнесийн хамт олноор сонин сайхан ихтэй биз дээ? Одоо ямар ажлыг зохион байгуулах гээд олныг байлдан дагуулж явна вэ?
Баянмөнх: Голден Жим фитнес клубээр сонин сайхан ихтэй.Манай клуб маань шинэ жилийн урамшуулал болгож 40-50%-н хөнгөлөлттэй болсон гэх мэт олон ажлуудыг хийж байна даа.Мөн өнөөдөр дэлхий нийтээрээ л эрүүл , эрч хүчтэй амьдрахыг зорилгоо болгож ,бие бялдараа чийрэгжүүлэх олон шинэлэг дасгал хөдөлгөөн төхөөрөмжүүдийг бүтээж бий болгосоор байна. Монголчууд бид ч гэсэн тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж, хоцрохгүйн тулд бас л суралцсаар хэрэгжүүлсээр л байна. Түүний нэг нь spinning буюу дугуйтай аэробик юм.
Сур : Spinning гэж юу вэ? Үүсэл гаралынх нь талаар манай уншигчдад товчхон ойлголт өгнө үү.
Баянмөнх: - Энэхүү төрлийг хамгийн анх Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гольдберг 1980-аад оны эхээр АНУ-д дэлгэрүүлсэн. Тэрээр 1993 онд Rolling Stone сэтгүүлд спиннингийг "Хамгийн халуухан дасгал" гэж бичсэнээр бүр ч их түгээмэл болсон.Үүнээс хойш дэлхий дахинд болон тэр тусмаа Монголд эрчимтэй хөгжиж байна. “Spinning” гэдэг нь Монголоор эргэлдэх гэсэн утгатай.Тэр утгаараа Голден Жим фитнесийн үндсэн хөтөлбөрийн нэг болох G-POWER хөтөлбөртэй хослуулан үр дүнд хүрэхэд улам ойрхон болгож байгаа нь Монголд байгаа spinning клубүүдээс онцлог юм.
Сур : Spinning-ын дасгалууд хэр үр дүнтэй вэ? Жин хасах уу? Булчин нэмэх үү?
Баянмөнх: Бусад төрлийг бодвол spinning маш богино хугацаанд маш их хэмжээний калори шатаадаг ойролцоогоор 1 цаг spinning-ээр хичээллэхэд 10-13км алхсантай тэнцэх калорийг шатаадаг гэсэн судалгаа байдаг. Мөн түрүүн хэлсэнчлэн G-POWER буюу штангтай дасгал нэмэгдэж байгаа нь шинэлэг бөгөөд биеийн бүх булчинг ажиллуулж байгаагаараа маш их үр дүнтэй юм.
Сур : GOLDEN Spinning-н хувьд ямархуу хөтөлбөртэй вэ?
Баянмөнх: Спиннингийн хичээл хэзээ ч уйтгартай байдаггүй. Зарим хүмүүс маш идэвхтэй фитнесээр хичээллэж эхлээд хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч уйддаг. Тэгвэл спиннингээр хичээллэж байгаа хүмүүс эсрэгээрээ цаг ирэх тутам улам бүр дасгалдаа дуртай болж, спиннинг клубрүүгээ явах цагийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь спиннингээр хичээллэх тусам илүү их эрч хүчийг авах болно. Төрөл бүрийн хөгжмийн хэмнэлд эрчимтэй дасгалуудыг хийснээр аз жаргалын гормон эндорфин ялгарч, сэтгэл санаа сэргэдэг. Тиймээс 45 минутын дасгал хийж дуусахад, танд яг л 20 минут л өнгөрсөн мэт санагдана.
Мөн Спиннинг бол маш эрчимтэй дасгалуудаас бүрддэг ба зүрхэнд маш их ачаалал ирдэг тул хэрвээ та энэ төрлөөр хичээллэх гэж байгаа бол эхлээд өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдсэн байх шаардлагатай.
Сур : Спиннингээр хичээллэе гэвэл Голден жимийн аль салбарт хичээллэж болох талаар та мэдээлэл өгөөч.
Баянмөнх : Голден жим фитнес клубын 5–р салбар буюу 3,4 –р хороололд байрлах салбарт ирж хичээллэх боломжтой. Таны цаг завт тохируулан өглөө, өдөр, оройн ангидаа элсэлт авч байна.Анги болгонд хичээллэх хүний тоо хязгаартай байгаа тул та яараарай. Ингээд шинэ оноо шинэ эрч хүчээр угтахад манай клуб үргэлж тантай хамт байх болно.
Сур : Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын их амжилт хүсэн ерөөе.
Баянмөнх: Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье