Төрийн банк “Талархлын өдөрлөг” зохион байгуулжээ

 

 

Монголын хамгийн олон картын хэрэглэгчтэй Төрийн банк нь өөрийн  500 гаруй салбар нэгж, 2,500 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 270 АТМ-аар дамжуулан харилцагчиддаа үйлчилдэг билээ. Төрийн банк нь  олон улсын Visa, UnionPay, JCB нэрийн картуудыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах хяналтын цогц системийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн шинэлэг, шилдэг үйлчилгээ бүхий үндэсний хэмжээний томоохон банк юм.

 

Тус банк 2500 орчим картаар үйлчлэгч байгууллагынхаа төлөөллийг урин оролцуулсан “Талархлын өдөрлөг-2016” арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр “SS” клубт зохион байгууллаа. Жил бүр болдог уг арга хэмжээнд Төрийн банкны удирдлагууд, салбар тооцооны төвийн захирлууд оролцож хамтран ажилладаг байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэхийн сацуу тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ.

 

 

Өдөрлөгийн үеэр картаар үйлчлэгч байгууллагууддаа луйврын гүйлгээний болон бусад эрсдэлээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэснээс гадна бэлэн бус төлбөр тооцооны өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар танилцуулсан байна. Мөн энэ үеэр Төрийн банкнаас зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа EMV чиптэй өндөр нууцлал, хамгаалалт бүхий олон улсад ашиглагдах “Виза кредит карт”, “JCB дебит карт”- аа өдөрлөгт оролцогчдод танилцуулжээ.

 

Төрийн банк жилийн турш харилцагч, хамтран ажилладаг байгууллагууддаа чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь 11 сарын 05-аас энэ сарын 5-нд зохион байгуулсан “Шилдэг КҮБ” уралдаант аян бөгөөд уг аянаа дүгнэж шилдэг дөрвөн байгууллагыг шалгаруулж шагнасан байна. Арга хэмжээний үеэр мөн “Азтай”  дөрвөн байгууллагад гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулжээ.
Картаар үйлчлэгч байгууллагуудын зүгээс Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж “Гялс банк”-ны үйлчилгээг “Онцлох үйлчилгээ”-ээр нэрлэсэн юм.
 

“Гялс банк” үйлчилгээ нь манай улсын банкны систем дэх үйлчилгээний хамгийн өргөн хүрээ бүхий, ашиглахад хялбар, найдвартай, харилцагчийн итгэлийг хүлээсэн, нэг бүртгэлээр олон сувгийг ашиглах боломжтой шилдэг цахим бүтээгдэхүүн болж чадсан гэдгийг харилцагчид нь онцолсон байна