Монгол цэргийн Төв Ази, Дундад Ази болон Европ тивд хийсэн хуурай замын аян дайн нь дэлхийн цэргийн түүх судлалын  байнгын судлагдахууны нэг. Тухайлбал Өрнийн /Хятад, Япон, Солонгос/ улс орнууд Мухулай жанжны цэргийн тактикийг ихээхэн судалдаг байхад Дорно /европ, америк/ дахины улс орнууд Сүбээдэй жанжны Европын төмөр рыцариудын армитай хийсэн болон бусад тулааны тактикийг шимтэн судалдаг ажээ.  1900 оны үед Хаант Орос улсын Цэргийн академид Их Монгол улсын цэргийн урлагийн тухай сурах бичиг хүртэл гаргасан байдаг аж. Харин орчин үед  барууны цэргийн эвсэл болох НАТО, АНУ-ын Пентагон болон Америкийн цэргийн сургуулиуд Монгол цэргийн Европт хийсэн аян дайны тактик, стратегийн тухай нарийвчилсан судалгаа хийж байна.

 

Их Монгол улсын дэлхийн талыг эзлэх аян дайны эхлэл, өрнөлд идэвхийлэн оролцсон  Боорчи, Мухулай, Зэв, Сүбээдэй нарын  4 их хүлэг баатрын өрнө, дорно зүгт хийсэн  аян дайныг   он цагийн дарааллаар эмхтгэн уншигч танд хүргэж байна.