Төрийн банкнаас “Алтан унжлагат” хэмээх  улаагчин Тахиа жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2017” урамшуулалт хөтөлбөр зарлалаа.

 

Монгол Улсын  өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчиддаа үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2017” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар үйлчлүүлдэг 108 өндөр настанд хүндэтгэл үзүүлж, Монголын Улсын 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс нэг нийт 30 ахмадад 300,000 төгрөгийн урамшуулал, Төрийн банкнаас тэтгэвэр авагч нийт ахмадуудаас 10 ахмадад 1,000,000 төгрөгийн урамшууллыг тус тус олгоно. Дээрх урамшууллын эздийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ТВ9 телевизээр тодруулна.

 

Мөн тэтгэврийн зээлийнхээ хугацааг уртасган Төрийн банкны орон нутгийн салбараас 24 сар хүртэл, Улаанбаатар хотын  салбараас 18 сар хүртэл тэтгэврийн зээл олгоно.

 

Энэхүү аянд 2017 оны 2 дугаар 1-ний өдрөөс 22-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банкнаас Тэтгэвэр авсан, Төрийн банкнаас Тэтгэврийн зээл авсан харилцагч бүр оролцох боломжтой.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны  www.statebank.mn цахим хуудас болон 1800-1881 дугаараас лавлана уу.

 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа