АН-ынхан Монголын улс төрийн түүхэнд шинээр бичигдэхээр зүйл хийсэн нь дотоод сонгууль. Үүнийг талархан хүлээж  авч байна.

Өөрөөр хэлбэл АН-ынхан дээгүүрээ хуйвалдаад өнгөрөх биш  жирийн гишүүнийхээ дуу хоолойг сонсож байгаа нь авууштай байв. Гэвч  энэ сайн зүйлээ мөнгөөр дамлаж муугаар баларуулдсан. Баларуулдсныгаа ч өчигдөр дахин батлав. Учир нь өчигдөрийн дотоод сонгууль тэр чигээрээ өнгө мөнгөний сонгууль болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Өчигдөр АН-ын дотоод сонгууль боллоо. 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох уг сунгаанд өрсөлдөхөөр 780 орчим нэр дэвшигч  “уяа сойлгоо тааруулсан”.

Үүний тулд буюу  Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол гурван сая төгрөг, Нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөгчид 90 сая, аймгийн намын хорооны даргад өрсөлдөх бол 15 сая, дүүргийн намын дарга болох сонирхолтой бол 20 сая, Багахангай, Багануур, Налайх дүүргийн Ардчилсан намын дарга болохыг хүсвэл 10 сая төгрөг, сумын намын хорооны даргад өрсөлдөхийг хүсэгчид 200 мянган төгрөг, нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүнд өрсөлдөх бол 1.5 сая төгрөг, дүүргийн намын хорооны гишүүд 250 мянга, сумын намын хорооны гишүүн болохыг хүсвэл 12 мянган төгрөг төлсөн.

Гэтэл мөнгөө төлөөд шударга өрсөлдөх гэсэн нэр дэвшигчдын санаа нь биелэлээ олсонгүй.  АН-ынхан УИХ-ын сонгууль будлиантуулдаг шигээ хүнсний талон, мөнгө тараажээ. Үнэхээр шударга бус сонгууль болсныг АН-ынхан өөрсдийнхөө цахим хуудсанд байршуулаад эхэлсэн байна.  

Энэ бүхнээс ганц л дүгнэлт хийхээр байна. АН-ын суудал зардаг. Зарсан суудлыг нь өнгөтэй мөнгөтэй нь тархи угааж, эд зүйл өгөөд өөрийнх болгодог юм байна. ийм байдал удаан даамжирвал дотроосоо ялзарсан нам өтөндөө баригдаж, үлдэхгүй нь тодорхой боллоо.

Мордохын хазгай гэгчээр хэл амтай шинээр сонгогдсон даргатай Ардчилсан нам ашиг хонжоо хөөгчдийн нам болон хувирлаа. Тэд энэ байдлаараа энэ жил, 2020 онд иргэдийн итгэлийг даахаасаа өнгөрлөө дөө хөөрхий...

А.Баярмаа