Хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээдэг. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээнэ.

 

Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэх юм.

 

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан хэдий ч хамгийн эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах юм.

 

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлээд байгаа. Төсвийн тодотголын төсөлд  улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.7 их наяд байхаар тооцжээ. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай болсонтой холбоотойгоор 6 төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгасан байгаа.