Дугаараа сольсон шүү дохиорой, Би залгая
2017/04/28
Хүн ер нь их давруун амьтан шүү дээ. Гэхдээ л яадгийн давармаар санагдаад байгаа биз. Хажуу хашааны цаадах хашааны айлд очиж утсаар ярьдаг, хар цагаан зурагттай айлд цуглаж суугаад кино үздэг байснаа бодоход технологийн дэвшилд “орооцолдож үхэх” гэж байж л даварсаар, давармаар санагдсаар л.
За яадгийн яадгийн. Хэрэглэгч хаан гэдэг биз дээ.
Энэ компаниуд томрохоороо их хэцүү юмаа. Тэгээд томуудынх нь үйлчилгээ нь өдөр тутам хэрэг болохыг яана. Жишээ нь Юнител, Юнивишн, Мобиком гэдэг гурван газартай бол үргэлж хэрүүл хийгээстэй. Тэгсэн хэрнээ хэрэглээстэй. Хэрэглэгч хаан гэж бодоод л нэг тийшээ залгахаар л “тэрийг сонгох бол төдийг дарна уу, энийг сонгох бол өдийг дарна уу”... Ямар гөлөг төөрүүлж байгаа биш дээ нөгөө хэрэглэгч хаан бүр байхгүй. Сонсож сонсож байснаа сүүлдээ юу асуух гэж залгаснаа бүр мартаад автомат хариулагчтай ярьчихсан ч явж байх шиг...
Саяхан бас нэг гөлөг төөрүүлж байгаа юм шиг явдал боллоо. Өмнөговь аймаг орлоо ажлаар. Тэндхийн хүмүүстэй утсаар ярихаар “Чамд юнител байхгүй юмуу?” гээд л асуух юм надаас бүгдээрээ. Намайг өрөвдөөд байгаа юм уу, хаашаа юм “Би залгах уу?” гэнэ бас. Би ч мөчөөгөө өгөхгүй “өө зүгээр зүгээр би ярьчихъя” л гэнэ. Энэ хөдөөнийхөн чинь тэр чигээрээ Юнителд эзлэгдчихсэн юмуу хаашаа юм. Угаасаа уртасгаж ярьдаг аялгатай газрыг ч хэлэх үү удаан, үнэгүй ярьдаг л утас хэрэглэдэг бололтой. Ер нь үргэлж утаснаасаа уяатай байдаг улсууд юм байна.
Би ч яахав фэйсбүүкээс л уяатай байдаг хойно. Харин аймгийн бүх сумдаар нь тойрч явангаа утсаар удаан ярих хэрэгтэй боллоо. “Өө зүгээрээ би ярьчихъя” гэдэг байдаггүй ээ хөөрхий, яалт ч үгүй ногоорох хэрэг гарав. Аймгийн төвөөс нь нэг 88-тэй дугаар худалдаж авлаа. Тэгээд теллэрээс нь баахан юм асууж шалгаав. Дараа нь гөлөг шиг төөрөхгүйн тулд л нүүр тулсан дээрээ байцааж байгаа нь тэр л дээ. Ингээд л хаашаа хамаагүй ярьж гарсан чинь паг.... нэгж дуусчихсан. Хэрэггүй юм шалгааж байснаас эндхийхний нөгөө “Би залгах уу?” гэдэг үйлчилгээг нь авдаг л байж гэж бодлоо. Тэгж асуухад нь юун онгироо юм гэж бодож байж билээ. Мэдээж хөнгөлөлт урамшуулалт байж л таараа. Тэр теллэр нь хэлэхгүй гаргачихсан байгаа юмаа бас зэвүүнээ. Хоёр хоногийн дараа эргэж очоод “миний дөө энэ чинь нэгж нь дуусчихлаа яах уу?” гэв. “Энэ чинь ч” гэх шиг тэр охины дугаар юм уу хаашаа юм. Хаа явсан газраа хаан гэдгээ л мэдэрчих гээд үзээд байгаа юм чинь.
Теллэр охин надад 6000 төгрөгийн карт өглөө. Хүн ихтэй асууж шалгааж амжсангүй, эгч нь танай сайт руу ороод учрыг нь олчихъё л гэлээ. Үнэндээ бол хаашаа ч орж үздэггүй л байхгүй юу. Залхуураад лавлах руу нь залгана тэгсгээд гөлөг төөрүүлдэг замаар нь ороод дараа нь найзаас л асууж таардаг шүү дээ. Утасны операторын сайт ухаад сууж байдаг зав ч хаа юм. Би хэрэглэгч нь юм чинь өөрсдөө надад үйлчлэх ёстой. Яадаг юм тээн гэсэн шүү юм бодоод л.
Үнэндээ тэр картын нэгжээр нь ярьж дуусаад хот руу буцахдаа дугаарыг нь хаячихъя л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нөгөө карт чинь цэнэглэснээсээ хойшЮнивишн, LookTV, ДДэшТВ, Гэр интернэт гээд өчнөөн урамшуулал өгдийн байна. Туршиж үзнээ. Санаанд таарахгүй бол фэйсбүүкээр шоолдог зантай.
Тэгтэл харин ёстой хөгжилтэй юм болсоон. Нөгөө төөрөх дургүй хүн чинь харьж ирээд ёстой сайн дураараар төөрч өгсөн. Энэ Юнител чинь хамгийг залгиад мангас болчихож. LookTV,ДДэшТВ-ийн рекламыг зөндөө үзэж байсан ч надаас хол эд байна даа гээд Юнивишний кино сувагтайгаа л хэрүүл хийж суудаг байснаа хоёуланг нь үзлээ. Гол нь нөгөө эх оронч зөрүүд зан хөдлөөд “Ааа миний төлсөн мөнгө бас л нэг гадаадын компанийн халаасанд орно биз” гэж боддог байсан юм. Тэр бодлоосоо болоод хятад, солонгост ресторанд шагайдаггүй зантай. Нэг сүрхий эх оронч царайлдаг ч хэрэглэдэг дугаар дэээрээ бол гацчихдаг байсан. Фэйсбүүкээр хүн амьтан уриалдаг хүн чинь гэнэт өөрөөсөө ичээд утасны дугаараа тэр чигт сольчихсоон Юнителиэр. Яахав дээ хэрүүл хийж байсан ч гэсэн хэлэх үгтэй байх юм чинь. Би дугаараа солиод хүртэл танайхыг дэмжээд танай хэрэглэгч болж байхад гээд л эхэлнэ ш дээ...
Нөгөө LookTV, ДДэшТВ, Гэр интернэт чинь бүгдээрээ Юнителийнх юм байна. Хэдийдээ ч авчихдаг юм. За яахав яахав үндэсний компани юм чинь мангасдвал мангасдана л биз гэж бодлоо. Гол нь төлж байгаа мөнгө маань Монголдоо л орж байгаам л даа. Тэгсэн ч гурван газар руу залгаж хэрүүл хийхгүй ганц мэддэг 1414 рүүгээ залгаж загнаж байхад амар ч юм уу. Залгаад уурлахаар оперотар охидууд нь нээх хөөрхөн “...за уучлаарай...за уучлаарай” гээд байдаг юм. Тэгсгээд уур гарчихдаг, тэдэнд ч буруу юу байхав дээ, манай охин шиг нэг амьтан л сууж байгаа гэж бодноо заримдаа.
Ингээд би гэдэг хүн бүрэн ногооров оо. Өмнөговийн найз нөхөдтэйгөө дураараа чалчдаг болсоон. Цасан шуурганаар сумдаар явахад ногоон дугаар маань ямар их хэрэг болов оо. Өмнө нь юун ч хязгаартай амьдардаг байсан юм. Үнэгүй юм гээл фэйсбүүк чаатаар гараа сарвайтал бичдэг байлаа ш дээ. Зүгээр залгаад ярьсан нь аль ч талаараа хэмнэлт л дээ. Дандаа залгаж хэрүүл хийж байдаг хүн чинь ганц удаа ч гэсэн яахав дээ юмны сайн талыг мэдэрснээ биччихлээ.
Тэгээд болохгүй юм болвол муулахад бол хэзээд бэлэн ш дээ. Одоохондоо тийм юм гараагүй л байгаа. Би юнителийн хэрэглэгч болсон шүү...миний дугаар 8890...бусад нь тоо нь нөгөө хуучнаараа. За дохиорой би залгая. Одоохондоо ямартаа ч сэтгэл хангалуун л байна.
Kkk · 2017/04/29
Umnugovid ugaasaa mobi suljee muu bdag ym bilee. Hun bolgon unitel bariad odoo unitel ch achaallaa daahaa bolij bga suragtai bsan
Kkk · 2017/04/29
Umnugovid ugaasaa mobi suljee muu bdag ym bilee. Hun bolgon unitel bariad odoo unitel ch achaallaa daahaa bolij bga suragtai bsan
DE · 2017/04/28
hudulmuriig mine unelsen tanid bayarlalaa