Монгол улсын Засгийн газраас “Зөв бичгийн дүрмийг сайжруулж, толь бүтээх” ажлын хэсгийг томилон ажиллуулж буй. Харин сүүлийн үед ажлын хэсэгт эрдэмтэд Монгол хэлний цагаан толгойн “й, щ, ь, ъ” үсгүүдийг хасах шийдэлд хүрч, тэр нь биеллээ олж байгаа мэт мэдээллүүд олон нийтийн дунд түгсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цагаан толгойн дөрвөн үсэг хасах ямар ч асуудал надад ирээгүй байна. Тийм зүйл огт байхгүй” гэсэн албан ёсны тайлбар өгсөн юм. Тиймээс “Зөв бичгийн дүрмийг сайжруулж, толь бүтээх” ажлын хэсгийнхэн цагаан толгойг 31 үсэгтэй болгох бус, дөрвөн үсэг байрандаа үлдэх юм байна.